| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00993/И |
| Дугаар | 151/ШШ2024/01037 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2024/01037
2024 12 16 151/ШШ2024/01037
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ..... хот, ...... дүүрэг, ..... хороо, ..... тоотод байрлах Е ХХК /гүйцэтгэх захирал ...../,
Хариуцагч: ..... аймаг, .....т сум, .... баг, ..... оршин суух Өовогт Б.О,
Гэрээний үүрэгт 2,604,164.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч манай байгууллагатай 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан 1,899,900 төгрөгийг жилийн 38.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Иймд үндсэн төлбөр 1,482,214.07 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-наас 2024 оны 8 дугаар сарын 27-ныг хүртэлх 732 хоногийн хүү 1,005,153.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,796.50 төгрөг, нийт 2,640,164.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 804,164.39 төгрөгөөр 4 хувааж, нийт 2,640,164.39 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), итгэмжлэл (хх-3), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4),улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-5-6), зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ (хх-7-11), хүү тооцооллын хүснэгт (хх-12), зээл болон барьцааны гэрээ (хх-7-29), хариуцагчаас хариу тайлбар (хх-21)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Е ХХК нь нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч манай байгууллагатай 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан 1,899,900 төгрөгийг жилийн 38.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Иймд үндсэн төлбөр 1,482,214.07 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-наас 2024 оны 8 дугаар сарын 27-ныг хүртэлх 732 хоногийн хүү 1,005,153.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,796.50 төгрөг, нийт 2,640,164.39 төгрөгийг гаргуулна гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Е ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3152 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг О.А, Т.О нарт олгожээ. (хх-3)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 804,164.39 төгрөгөөр 4 хувааж, нийт 2,640,164.39 төгрөгийг төлж барагдуулна гэх хариу тайлбараар нотлогдож байна. (хх-21)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, төрийн сангаас 57,193 төгрөг, хариуцагч Б.О-с 28,596.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.О нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 804,164.39 төгрөгөөр 4 хувааж, нийт 2,640,164.39 нэхэмжлэгч Е ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Е ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,193 төгрөгөөс 28,596.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 28,596.50 төгрөг, хариуцагч Б.О-с 28,596.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН