| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01250/И |
| Дугаар | 151/ШШ2024/01038 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2024/01038
2024 12 16 151/ШШ2024/01038
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ..... газар /дарга...../
Хариуцагч: ... аймаг, ...сум, ..... багт оршин суух С овогт М.С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,328,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .... газар нь хариуцагч М.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн үндсэн төлбөр 4,650,000 төгрөг, анз 658,900 төгрөг, нийт 5,328,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч анз 658,900 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 4,650,000 төгрөгийг шаардсаныг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,162,500 төгрөгөөр 4 хувааж төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-4), улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт (хх-5), итгэмжлэл (хх-6), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-7), эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь (хх-8-9, 10), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-11), иргэний үнэмлэхийн хуулбар, орлогын дэлгэрэнгүй хуулбар (хх-12); хариуцагчаас: хариу тайлбар (хх-23)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч М.С-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,328,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн үндсэн төлбөр 4,650,000 төгрөг, анз 658,900 төгрөг, нийт 5,328,900 төгрөгийг гаргуулна гэжээ.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ... газар нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 424 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Д.Ж-д олгожээ. /хх-6/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч анз 658,900 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 4,650,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Хариуцагч М.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,162,500 төгрөг, нийт 4,650,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-23/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.С нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,162,500 төгрөгөөр 4 хувааж, нийт 4,650,000 төгрөгийг нэхэмжлэгч .... газарт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч М.С-с 100,212.40 төгрөгийг гаргуулж Төрийн сан дахь ..... тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН