| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00937/И |
| Дугаар | 151/ШШ2024/01040 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2024/01040
2024 12 16 151/ШШ2024/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б овогт Д.Л (РД:........), Б овогт Л.Ү (РД:........) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Л.Х, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Л.Хнарыг эцэг Д.Л-ийн асрамжид, 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ч.Л, 2011 оны 8 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин Ч.Н нарыг эх Л.Ү-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, хүүхдүүдийг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг эцэг Д.Л, эх Л.Ү нарт үүрэг болгосугай.
4. Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ү-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ү-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН