Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/05390

 

 

 

 

 

 

 

 

2024 12 20

182/ШШ2024/05390

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух Ж  овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

1 952 033.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ц.******* нь манай компанитай 2022.03.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдаж авахтай холбогдуулан 1 099 900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ц.*******аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453., зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ц.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 997 115.74 төгрөг, үндсэн хүү 853 943.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100 974.57 төгрөг, нийт 1 952 033.54 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.*******ын гаргасан зээлийн төлбөрийг 3 хувааж 3 сарын хугацаанд төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1 952 033.54 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох нийт 1 952 033.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1 952 033.54 төгрөгийг 2025.01.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.02.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.03.05-ны өдөр 650 677.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүүгийн тооцоолол зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, 1 952 033.54 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.01.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.02.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.03.05-ны өдөр 650 677.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 200 төгрөгийн 23 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 23 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758.дугаар зүйлийн 758.1.-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох, 1 952 033.54 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Азжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.01.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.02.05-ны өдөр 650 677.8 төгрөг, 2025.03.05-ны өдөр 650 677.8 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 200 төгрөгийн 23 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 23 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА