Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2016/0006/З |
Дугаар | 126/ШШ2016/0014 |
Огноо | 2016-05-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 126/ШШ2016/0014
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Х*************-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох "Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолын 10-т дугаарлагдсан Эрдэнэбулган сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа дизель станцыг худалдан борлуулах шийдвэрийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ачиж явсан уг дизель станцыг буцаан гаргуулах" шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэбулган сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сумын Эрчим хүчинд ашиглагдаж буй дизель станцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг сумын Засаг даргад зөвшөөрч, гаргасан шийдвэр холбогдох баримт бичгийг зохих байгууллагад хүргүүлэхийг даалгасан. Энэхүү шийдвэрийг тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1-д заагдсан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 18.1.3, 18.1.3 б, 18.1.3 ж-д заасан эрхээ хэрэгжүүлэн шийдвэрлэсэн юм. Гэтэл Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19.2-т заасан хориглолтыг зөрчиж, сумын ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр сумын ИТХ-ын онцгой бүрэн эрхэд халдан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолын 03 дугаар хавсралтын 10-т дугаарлагдсан шийдвэрээр тус сумын ОНӨҮГ-ын эзэмшилд байгаа дизель станцыг худалдан борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасны дагуу хууль зөрчиж гаргасан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолын 03 дугаар хавсралтын 10-т дугаарлагдсан дизель станцыг худалдан борлуулах шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Дээрх тогтоол гарснаар манай суманд ашиглагдаж байсан дизель станцыг аймгийн ИТХ-ын ажлын алба ачиж явсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д заасны дагуу дизель станцыг эргүүлэн авчирч хүлээлгэн өгүүлнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч Х************* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/43 дугаартай албан бичгээр нэхэмжилсэн нэхэмжлэлээс дараах шалтгааны улмаас татгалзаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсээс манай сумын Дүгийн Эх орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дансанд дуудлага худалдааны үнийн 50 хувь болох 2 550 000 төгрөгийг тушаасан баримтыг ирүүлснийг хүлээн авч зөвшөөрөн эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Х************* нь Хөвсгөл аймгийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан "Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолын 10-т дугаарлагдсан Эрдэнэбулган сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа дизель станцыг худалдан борлуулах шийдвэрийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ачиж явсан уг дизель станцыг буцаан гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х************* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах..., 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох үр дагавартай байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэдхолбогдох "Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолын 10-т дугаарлагдсан Эрдэнэбулган сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа дизель станцыг худалдан борлуулах шийдвэрийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ачиж явсан уг дизель станцыг буцаан гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэйзахиргааны хэргийн нэхэмжлэгч Х************* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ