Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2025/00001

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 23

182/ШШ2025/00001

     

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  хаягт оршин суух Г овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 7 098 399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* банк ХК нь хариуцагч Ш.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн, 2023.06.09-ний өдөр 1530103176 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 7 298 000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1 564 443.86 төгрөгийг төлсөн.

******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан бөгөөд зээлдэгч нь 2024.02.18-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 269 хоногийн хугацаа хэтрүүлээд байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 7 098 399 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчтай эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

******* банк ХК-иас 2024.11.13-ны өдөр Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 098 399 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Ш.******* болон нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд:

1.Хариуцагч Ш.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 7 098 399 төгрөгийг дараах байдлаар хэсэгчлэн төлж барагдуулах,

2024.12.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 183 067 төгрөгөөр тус тус төлнө.

2.Зээлийн төлбөрийг ******* банкны ******* тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга Ш.******* ******* гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

3.Хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгээгүй, бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 7 098 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 098 399 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 183 067 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 526 төгрөгийн 64 263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 64 263 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64 263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.6., 758.дугаар зүйлийн 758.1.-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 7 098 399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 183 067 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 183 067 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 526 төгрөгийн 64 263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 64 263 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64 263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА