Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2025/00030

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 26

182/ШШ2025/00030

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  байр хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух С-ын Б /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 091 929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч С-н Б нь 2022.04.04-ний өдөр 1060071841 тоот гэрээг байгуулан 8 000 000 төгрөгийг 365 хоногт 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 7 042 623 төгрөг, зээлийн хүү 1 900 295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 482 төгрөг төлсөн.

******* нь 1060071841 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.11.27-ны өдрийн байдлаар 139 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн үлдэгдэл 957 377 төгрөг, хүү 134 552 төгрөг, нийт 1 091 929 төгрөгийг төлөхөөр байна. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банк ХК-ийн зүгээс иргэн *******д холбогдох зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 091 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758..дугаар зүйлийн 758.1.-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 091 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* банк ХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 176 төгрөгийн 30 757 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 378.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА