| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01306/И |
| Дугаар | 155/ШШ2024/01226 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01226
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01226 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, ***ын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: : ***од байрлах, И ХХК-д холбогдох,
7,350,000 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/01306/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Засаг даргын Тамгын газар нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр И ХХК-тай Компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх 15.400.000 төгрөгийн гэрээ байгуулан, нийт 6 ширхэг зөөврийн компьютерийг нэг бүрийн үнийг 2.450.000 төгрөгөөр тооцон 14.700.000 төгрөгөөр, 1 ширхэг өнгөт хэвлэгчийг 700.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар болсон, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний төлбөр болох 15.400.000 төгрөгийг шилжүүлсэн.
И ХХК нь гэрээний үүргээ дутуу биелүүлж тус бүр нь 2,450,000 төгрөгийн үнэтэй, нийт 7,350,000 төгрөгийн 3 ширхэг зөөврийн нөүтбүүкийг нийлүүлээгүй 2 жил болсон тул, 3 ширхэг зөөврийн комьпютерийн үнэ 7,350,000 төгрөгийг И ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус И ХХК нь ***ын Засаг даргын Тамгын газрын 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллага хариу тайлбартай холбоотой тайлбартаа: Тус байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч тал И ХХК-ийн хариу тайлбартай танилцлаа.
Нэхэмжлэлээр төлөх 7.350.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч И ХХК-д холбогдуулан 7,350,000 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,350,000 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ***ын Засаг даргын тамгын газрын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч И ХХК-аас 7,350,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 132,550 төгрөгийн тал хувь 66,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***ын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч И ХХК-д холбогдох 7,350,000 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,350,000 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгч ***ын Засаг даргын Тамгын газарт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч И ХХК-аас 66,275 (жаран зургаан мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН