Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01227

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01227

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* дугаар багт оршин суух, Э.Э

хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** багт оршин суух, Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01316/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврпйг олгож, тэтгээрт давуу байдал бий болгосоп гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн апхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвснөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн************дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоосон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн иргэн ******** илүү олгосон тэтгэвэр болох 3,500.000 төгрөгийг Иргэнпй хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А  миний бие Б.Эын нэхэмжилж буй 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Д.А д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эд олгохоор тогтов.

Хариуцагч Д.А  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А д холбогдох, гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ