Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01228

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01228

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

     

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ********байрлах, Г.Х

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, Э.Г

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух, Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,533,878.85 төгрөг, зээлийн хүү 284,426.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,446.45 төгрөг, нийт 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01342/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ********** нар нь 2021 оны **********-Б тоот зуул болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 11,330,852.47 (арван нэгэн сая гурван зуун гучин мянга найман зуун тавин хоёр төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн зээлийг жилийн 14.4 (арван дөрөв арваны дөрөв) хувийн хүүтэй, 30, (гуч) сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч ********** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 92 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11- сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А  нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **** би Голомт банкнаас гаргасан 7,823,751.65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.А  нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** би Голомт банкнаас гаргасан 7,823,751.65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Д.А , Д.А  нарт холбогдуулан үндсэн зээл 7,533,878.85 төгрөг, зээлийн хүү 284,426.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,446.45 төгрөг, нийт 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А , Д.А  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Д.А , Д.А  нар нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,135 (нэг зуун дөчин мянга нэг зуун гучин тав) төгрөгийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А , Д.А  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Д.А , Д.А  нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А , Д.А  нарт холбогдох, үндсэн зээл 7,533,878.85 төгрөг, зээлийн хүү 284,426.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,446.45 төгрөг, нийт 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А , Д.А  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,823,751.65 (долоон сая найман зуун хорин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,135 (нэг зуун дөчин мянга нэг зуун гучин тав) төгрөгийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А , Д.А  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,067.50 (далан мянга жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А , Д.А  нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ