Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/335

 

 

 

 

 

 

   2023            3              29                                         2023/ДШМ/335

 

 Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         прокурор М.Анхбаяр,

         шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2205023482237 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн .............-ын .............., 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...................... төрсөн, .. настай, э..эгтэй, ................... боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................ хамт ................ аймгийн .................... сумын 1 дүгээр баг, ............. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............... дүүргийн ... дугаар хороо, ..................... дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ............................/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 678 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ХМШЗ/264 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ХМШЗ/73 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн сольж шүүхээс оногдуулсан 1 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 2 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон.

Шүүгдэгч Л.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 14 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.А-гийн “Dell” загварын зөөврийн компьютер, “Nike” брэндийн пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 457.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжны 2 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Б.А-гийн эзэмшлийн “Huawei Р 40” загварын гар утас, “Samsung J 4” загварын гар утас, “Samsung S 20” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.878.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжны 02 тоот нийтийн байрны 2 давхрын 6 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.А-ын эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei Р 40 lite” загварын гар утас, М.Б-гийн эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Gаlаху А9” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д 5 дугаар гудамжны 130 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Д-ийн “Асеr” загварын зөөврийн компьютер, “Niке” брэндийн пүүз, “Аir mах” загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 27а байрны 22 тоотын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч В.Н-гийг унтаж байхад нь цэнэглээд үлдээсэн “Redmi note 8” загварын гар утас, “Samsung J 4” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн нийтийн байрны 1-86 тоотод оршин суух хохирогч Д.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар нэвтэрч “I рhоnе 5” загварын гар утас, “LG” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 105.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 08-наас 09-ны шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжны 156 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хохирогч Х.Ө-ын эзэмшлийн “Samsung S 9” загварын гар утас, “Huawei Nova 8”  загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.179.600 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 278 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Б.М-ын эзэмшлийн цүнх, зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын В 3 дугаар гудамжны 363 тоотод байрлах нийтийн байрны 1 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Д.Ч-ын эзэмшлийн “Redmi 7 рrо” загварын гар утас, “Redmi nоtе 11” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 10.194.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдарх орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Б-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 2 сар 14 хоног хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийн цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Б-ээс 457.000 төгрөг гаргуулж Ч.А-д, 1.878.000 төгрөг гаргуулж Б.А-д, 250.000 төгрөг гаргуулж Ц.А-д, 300.000 төгрөг гаргуулж М.Б-д, 3.640.000 төгрөг гаргуулж Б.Д-д, 105.000 төгрөг гаргуулж Д.Э-т, 1.179.600 төгрөг гаргуулж Х.Ө-т, 825.000 төгрөг гаргуулж Б.М-д, 1.130.000 төгрөг гаргуулж Д.Ч-д, 180.000 төгрөг гаргуулж В.Н-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Бат-Эрэднэ давж заалдаг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Миний бие хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй, хэргээ эцэслэн шийдвэрлэхийн тулд зарим хэргээ өөрөө илчилсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, төлөхийг хичээж байгаа.  Шүүх надад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байдлыг харгалзан үзээд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг  дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Л.Б-ийг урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хугацаатай хорих ялаар шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Урьд ял эдэлж байсан гэдэг нь шүүгдэгчийн хорих дэглэмийг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Ийм учраас түүний хувийн байдал болон учруулсан хохирлоо төлж барагдуулахаар хичээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, боловсролтой, мэргэжилтэй хүн байгаа. Ялын үндсэн зорилго нь хохирлыг төлж барагдуулах, хохирсон этгээдийг эрх ашгийг нөхөн сэргээхэд чиглэсэн байдаг. Тийм учраас шүүгдэгчийг ажил, хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг барагдуулах нөхцөл байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Л.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдсэн байсан нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс гэм буруугийн тал дээр ухамсарлаагүй, зан үйлээ засаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч Л.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас гадна хохирогч нарын хохирол, төлбөр төлөгдсөн байдлыг харгалзан үзэхээр Л.Б-ээс 457.000 төгрөг гаргуулж Ч.А-д, 1.878.000 төгрөгийг Б.А-д, 250.000 төгрөгийг Ц.А-д, 300.000 төгрөгийг М.Б-д, 3.640.000 төгрөгийг Б.Д-д, Д.Э-т 105.000 төгрөг зэргийг төлж барагдуулаагүй. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ухамсарласан, зан үйлээ зассан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн ялын зорилго, зорилтод нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 14 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.А-гийн “Dell” загварын зөөврийн компьютер, “Nike” брэндийн пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 457.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5/,

хохирогч Ч.А-гийн “...2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж 14 тоотод байрлах гэрээсээ гарсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ ирэх үед гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэр рүүгээ орох үед гэр эмх замбараагүй хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд нийтийн байрны хяналтын камерыг шалгаж үзэхэд 18-25 орчим насны цагаан өнгийн фудволк өмссөн эрэгтэй хүүхэд манай байрнаас миний эд зүйлийг авч явж байгаа болох нь бичигдсэн байсан.

2019 оны 12 дугаар сард “Мон лаа” ХХК-д ажиллаж байх үед манай байгууллагаас албан хэрэгцээнд өгч байсан 2.500.000 төгрөгийн үнэтэй 15.6 инчийн Dell маркийн зөөврийн нөүтбүүк, цэнэглэгчийн хамт болон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Shangrilla дэлгүүрт байрлах Nikе дэлгүүрээс 289.900 төгрөгөөр худалдаж авсан Nike Renew run 3 загварын хар, цагаан өнгийн пүүз алдагдсан байсан. ...” /1 хх 17-19/,

гэрч Б.М-ийн “...17 цагийн үед ирэхэд манай байр түрээслэгч З гэх 02 тоотын эмэгтэй манай гэрт хулгай ороод нөүтбүүк болон хос пүүз алга болсон байна гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ...Би өөрийн байрны хяналтын камераа шүүхэд 18-25 орчим насны цагаан фудволктой хар өмдтэй, цагаан өнгийн пүүзэн гуталтай, мөртэй хар өнгийн үүргэвчтэй эрэгтэй хүүхэд 16 цаг 13 минутын үед ороод 16 цаг 25 минутын үед гарч байгаа бичигдсэн байсан ба тухайн эрэгтэйг урд нь харж байгаагүй, манай байрны орчим харагдаж байгаагүй. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 24/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн БГ1-22-427 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1  хх 34-35/,  үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 73-75/,

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 76/,

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжны 2 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Б.А-гийн эзэмшлийн “Huawei Р 40” загварын гар утас, “Samsung J 4” загварын гар утас, “Samsung S 20” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.878.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 107/,

хохирогч Б.А-гийн “... 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр орой 22 цагийн үед хүү Т нь У бид гурав ирсэн. Тэгээд унтсан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 03 цагийн үед би сэрж цэнэглэж байсан утсаа дэрэн доогуураа хийгээд буцаад унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрээд харахад миний болон манай хүү, дүү нарын гар утас байхгүй байсан. ...Манай гэрээс 3 ширхэг гар утас л алдагдсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 117-119/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 хх 108-111/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 154-157/,

Дамно ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БГ1-22-383 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 129-130/,

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  /1 хх 153/,

2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжны 02 тоот нийтийн байрны 2 давхрын 6 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.А-ын эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei Р 40 lite” загварын гар утас, М.Б-гийн эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Gаlаху А9” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 164/,

хохирогч Ц.А-ын “...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өглөө сэрээд хартал байрны эгч танай гэрт хүн орсон байна гэрээ шалга гээд эд зүйлээ шалгатал манай найз Б болон миний 2 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2019 онд Хархорин худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авсан цэнхэр өнгийн Huawei Р 20 загварын гар утас болон манай найз Б-гийн Samsung Gаlаху А9 загварын гар утас байсан. ...Би тус хэрэгт гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1 хх 170-171/,

хохирогч М.Б-гийн “...Гэртээ орж ирэхдээ гаднах хаалгаа түгжээгүй баисан болохоор гаднаас үл таних хүн орж ирээд миний цэнхэр өнгийн Huawei Р 20 загварын гар утас, найзын гар утас болох цэнхэр өнгийн Samsung А9 загварын гар утаснуудаа тус тус хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Ариунболд бид хоёр нийтийн байр хамтдаа түрээслээд 1 жил 2 сар орчим хугацаа болсон байна. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 177-178/,

“Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 193-194/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 213-217/,

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдриин эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 218/,

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д 5 дугаар гудамжны 130 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Д-ийн “Асеr” загварын зөөврийн компьютер, “Niке” брэндийн пүүз, “Аir mах” загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 223/,

Хохирогч Б.Д-ийн “... 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байсан ба тухайн өдрийн 11 цагийн орчимд манай эгч С миний гар утас руу залгаж зөөврийн компьютер болон 2 ширхэг пүүз чинь алга болсон байна гэж хэлсэн. ...Надад нийт 3.640.000 төгрөгийн хохирол учирсан. ...”  /1 хх 235-237/,

гэрч Б.С-гийн “...Хашаанд маань ээж, дүү Д нар нэг байшинд нь амьдардаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13-19 цагийн хооронд хашаандаа эзгүй байх үед ээжийн маань байшингийн цонхны салхивчаар хулгайч орж гэрээс нь Аcer загварын мөнгөлөг саарал өнгийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байна. Алдагдсан пүүзний тоо ширхэг, брэнд, өнгө, үнийг мэдэхгүй байна. Энэ зөөврийн компьютер, пүүз нь дүүгийнх маань байгаа юмаа. ...” гэсэн мэдүүлгүүд /2 хх 1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх  224-230/,

“Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 7-8/,

2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 27а байрны 22 тоотын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч В.Н-гийг унтаж байхад нь цэнэглээд үлдээсэн “Redmi note 8” загварын гар утас, “Samsung J 4” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 21-22/,

хохирогч В.Н-гийн “...Тэгээд 01 цаг 40 минутын үед охин Оюунзул бид хоёр том өрөөний орон дээр унтахаар хэвтсэн. Тэгээд унтахаасаа өмнө охин бид хоер гар утсаа үзэж байгаад орны зүүн талд толгойн хэсэгтээ цэнэглээд газарт тавьсан. Би гар утсаа толгойныхоо хажууд тавиад унтсан. Өглөө 08 цагийн үед сэрээд гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь ойр хавьд уначихсан байх гэж бодоод хайгаад олоогүй. Шөнө охин бид хоёрыг гэрт ирэхэд том өрөө болон гал тогооны өрөөний жижиг цонхнууд онгорхой байсан. Манайх шөнө агаар оруулах гээд онгойлгочихдог. Redmi note 8 загварын усан цэнхэр өнгийн ямар нэгэн сэв зураас байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Тэди төвөөс 570.000 төгрөгөөр худалдаж авсан. Samsung J 4 загварын хар өнгийн хуучин 2020 онд 400.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би алдсан эд зүйлээ олж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 29-30/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 23-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 02/456 дугаар дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /2 хх 52-65/

“Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БЗ1-22-1062 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 42-44/,

2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн нийтийн байрны 1-86 тоотод оршин суух хохирогч Д.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар нэвтэрч “I рhоnе 5” загварын гар утас, “LG” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 105.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 91/,

хохирогч Д.Э-ын “...Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамж 86 тоот гэртээ байж байгаад эхнэрийн хамт Бүрд худалдааны төв орж мах авахаар явсан. Гэрээс гарахдаа цонхоо онгорхой орхичихсон юм. Тэгээд гэрээсээ гараад удалгүй гэртээ буцаад ороход манай гэрт байсан I рhоnе 5, LG загварын 2 ширхэг гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би өөрийн гар утсаа олж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 98/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 92-94/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 06/216 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 108-127/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-22-813 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 129-130/,

2022 оны 6 дугаар сарын 08-наас 09-ны шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжны 156 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хохирогч Х.Ө-ын эзэмшлийн “Samsung S 9” загварын гар утас, “Huawei Nova 8”  загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.179.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 147/,

хохирогч Х.Ө-ын “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би эхнэрийн хамт гэртээ амарч байгаад өглөө үүрээр 04 цагийн үед босоод бие засах гээд гартал зөрөөд нэг үл таних эрэгтэй хүн манай нийтийн байрны миний өрөө рүү ороод гарахдаа миний гар утас болох Huawei Nova 8, Samsung S 9 загварын гар утсыг хулгай хийгээд гараад явсан. ...Би Huawei Nova 8 загварын гар утсаа 1.299.000 төгрөгөөр, Samsung S 9 загварын гар утсаа 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 156-157/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЧД2-22-540 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 167-168/,

 2022 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 278 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Б.М-ын эзэмшлийн цүнх, зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.М-ын “...Би 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамж 278 тоот гэрээсээ гарч яваад 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 05 цагийн үед гэртээ ирэхэд хамт нийтийн байр түрээслэдэг найз Цэцэн ганцаараа унтаж байсан. Тэгээд гэр рүүгээ ороод унтаад өглөө нь 11 цагийн үед сэрээд харахад миний цүнх байхгүй болохоор нь босоод шалгатал миний зөөврийн компьютер байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. НР брэндийн цэнхэр өнгийн зөөврийн компьютерыг 2016 онд 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нөгөөдөх нь Нр 210 mini black загварын зөөврийн компьютер 2021 онд 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би өөрийн алдсан зөөврийн компьютерыг олж авмаар байна. ....” /2 хх 189/,

гэрч Г.Ц-ийн “...Тэгээд 03 цаг 44 минутад байрандаа ирээд өрөөндөө орсон чинь цонх онгорхой миний гудас хөнжил дээр гишгэсэн гутлын шороотой мөр байхаар нь би орой гарахдаа өөрөө гишгичихсэн юм байх гэж бодоод гудас хөнжлөө гөвчихөөд унтаж амарсан. Тэгээд өглөө унтаж байсан чинь Моолоо намайг сэрээгээд цүнх, зөөврийн компьютер алга болчихсон байна харсан уу гэж асуусан. Тэгээд өрөөндөө хайсан чинь цүнх зөөврийн компьютер нь байхгүй болж таараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” гэсэн мэдүүлгүүд /2 хх 194-196/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 179-183/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар  сарын 18-ны өдрийн ЧД2-22-710 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 202-203/,

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын В 3 дугаар гудамжны 363 тоотод байрлах нийтийн байрны 1 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Д.Ч-ын эзэмшлийн “Redmi 7 рrо” загварын гар утас, “Redmi nоtе 11” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 10.194.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 224/,

Хохирогч Д.Ч-ын “... 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа явчихаад гэртээ орой 20 цагийн үед ирээд 23 цагийн үед цонх хаалгаа түгжчихээд би өөрийнхөө гар утсыг орны толгой дээр байрлах бор өнгийн шүүгээн дээр тавиад унтсан. Манай эхнэр унтахдаа гар утсаа орны толгойны харалдаа газар тавиад унтсан гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 03 цаг 07 минутад сэрээд цаг харахад миний утас байж байсан хэрнээ өглөө 06 цаг 30 минутын орчим нойрноосоо сэрээд харах үед орны толгой дээр байрлах бор өнгийн шүүгээн дээр болон орны урд талд тавьчихсан байсан 2 ширхэг гар утас байхгүй болчихсон байсан. Тухайн үед манай өрөөний цонх хагас онгойчихсон байсан бөгөөд хаалгаа шалгахад түгжээтэй байсан. ...Манай өрөөнөөс алдагдсан 2 гар утас нь хоёулаа миний гар утас бөгөөд нэгийг нь би эхнэртээ ашиглуулдаг байсан юм. Тухайн үед миний ашиглаж байсан гар утас Redmi 7 рго загварын цэнхэр өнгөтэй 867112050683338, 86712050683320 имей дугаартай утас байсан. ...Харин эхнэрт ашиглуулж байсан гар утас болохоор Redmi note 11 загварын саарал өнгийн 868441065266808, 868441065266816 имей дугаартай утас байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 238-240/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 226-229/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 06/249 дугаар дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /2 хх 247-250, 3 хх 1-2/,

“Дамно” ХХК-ийн  2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД1-22-963 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 3-4/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Б-ийг хохирогч Ч.А-гийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютер, “Nike” брэндийн пүүз, хохирогч Б.А-гийн эзэмшлийн “Huawei P 40, Samsung J 4, Samsung S 20” загварын гар утас, хохирогч Ц.А-ын эзэмшлийн “Huawei P 40 lite” загварын гар утас, хохирогч М.Б-гийн “Samsung Galaxy A9” загварын гар утас, хохирогч Б.Д-ийн “Acer” загварын зөөврийн компьютер, “Nike” брэндийн пүүз, хохирогч В.Нямцэцэгийн “Redmi note 8, Samsung J 4” загварын гар утас, хохирогч Д.Э-ын “I phone 5, LG” загварын гар утас, хохирогч Х.Ө-ын “Samsung S 9, Huawei Nova 8” загварын гар утас, хохирогч Б.М-ын “НР, Нр 210 mini black” загварын зөөврийн компьютер, хохирогч Д.Ч-ын “Redmi 7 рго, Redmi note 11” загварын гар утас зэргийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч...” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуулчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд шүүгдэгч Л.Б-ийн “...хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР