Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01230

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01230

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***анд байрлах, Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Х-ы Н

Хариуцагч: ***т оршин суух, Н-ын Э нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 3,831,341.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,133,390.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 193,815.18 төгрөг, нийт 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2024/01347/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х- овогтой Н /РД:ОО0000000/ Н- овогтой Э /РД:ХГ11111111/ нар нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хны Хөвсгөл салбараас ЗГ4905116938 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 18,500,000 (Арван найман сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 16.8 (Арван зургаа арваны найман ) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Х.Н нь ЗГ4905116938 тоот зээлийн гэрээний хавсралт №1- ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 473 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,831,341.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,133,390.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 193,815.18 төгрөг, нийт 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ханд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Н, Н.Э нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Н нь Хнаас цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан 5,158,547.31 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Х.Н, Н.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3,831,341.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,133,390.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 193,815.18 төгрөг, нийт 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н, Н.Э нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,490 (ерэн долоон мянга дөрвөн зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Н.Э нараас 48,745 (дөчин найман мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг, улсын орлогоос 48,745 (дөчин найман мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Н, Н.Э нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,831,341.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,133,390.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 193,815.18 төгрөг, нийт 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Н, Н.Э нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,158,547.31 (таван сая нэг зуун тавин найман мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,490 (ерэн долоон мянга дөрвөн зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Н.Э нараас 48,745 (дөчин найман мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг, улсын орлогоос 48,745 (дөчин найман мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН