Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01229

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01229

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ********байрлах, С.Х

хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ****** гудамжны *** тоотод оршин суух, Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,380,074.39 төгрөг, зээлийн хүү 1,152,062.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,547.06 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01283/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А -ийн гүйцэтгэх захирал *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ****тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 667 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд хариуцагч иргэн **** барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж манай компанийг хохирогүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А  миний бие Д.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч Д.А  нь Д.А -ийн нэхэмжилсэн 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь Д.А д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,380,074.39 төгрөг, зээлийн хүү 1,152,062.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,547.06 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Д.А -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А аас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.А  нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.А ад итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Д.А  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 32 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А -ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,645 (тавин зургаан мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.А -д олгохоор тогтов.

Хариуцагч Д.А  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 1,380,074.39 төгрөг, зээлийн хүү 1,152,062.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,547.06 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,605,983.46 (хоёр сая зургаан зуун таван мянга есэн зуун наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Д.А -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Д.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,645 (тавин зургаан мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,322.50 (хорин найман мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.А -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ