Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 126/ШШ2016/0017

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-д холбогдох "Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, Дотоод аудитын ажлын санхүүгийн тайланг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* , хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Юмжирдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус цэцэрлэгийн эрхлэгч П.Д*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн 2014-2015 оны санхүүгийн баримтад аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю************* иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу иж бүрэн шалгалт 2016 оны 02 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд хийхээр ирсэн, төлөвлөгөөт бус шалгалт гэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тосгоны захирагчийн өрөөнд танилцууллаа.

Ингээд 2016 оны 02 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажиллах явцдаа би дүгнэлт гаргахгүй, байцаагчийн эрх сунгагдаж ирээгүй, эрхгүй байгаа, тамга тэмдэггүй байгаа, санхүүгийн тайлан гарна гэж шалгалтын явцад танилцуулсан юм.

2016 оны 02 дугаар сарын 26-нд удирдамжийн канондсон хувилбарыг нягтлан Ө.Мягмартуяагаас хүлээн авч танилцахад ямар чиглэлээр шалгах нь тодорхой бус байсан.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу гэх энэ санхүүгийн иж бүрэн шалгалтаар 5 салбар акт, санхүүгийн тайлан гарч акт тайланд байцаагч гарын үсэг зурж аймаг руу авч яваад 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дарга В.Н*************  нь байцаагч нарт тамга тэмдгээ үнэмлэхийн хамт гардуулсан. Тэр үед нь улсын ахлах байцаагч Л.Ю************* акт тайланг тамгаа дарж баталгаажуулсан болно.

Л.Ю************* байцаагчийн шалгалтаар гарсан тайлан актуудыг дарга В.Н************* танилцуулж цуцалж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй болно. 2014 оны санхүүгийн баримтад мэргэжлийн хяналтын байцаагч Б.Н************* зөвлөн туслах шалгалт хийж бага эрсдэлтэй шалгагдаж байсан. 2014 оны санхүүгийн жилийн эцсийн аудитаар сумаараа зөрчилгүй дүгнэлт авч ажилласан. 2015 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр зөрчилгүй гэж Ньюбаланс аудит үзсэн байна. Дээрх эрх зүйн актуудыг

1. Аудитын шалгалтаар дээрх зөрчлүүд илрээгүй байхад баталгаажсан баримтын аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн

2. Санхүүгийн тайлан ойлгомжгүй, ямар албан тушаалтанд акт тавиад байгаа нь тодорхой бус

3. Шалгалтын удирдамж тодорхой бус

4. Шалгалтын удирдамжийн заасан хугацаанд биш түүнээс өмнө шалгасан

5. Ажлын өдрөөр шалгана гэж удирдамжид заасан байхад ажлын бус өдрөөр шалгасан

6. Удирдамж эх хувиараа ирээгүй канондсан хувь байсан

7. Байцаагчийн эрх ирээгүй, тамга бариагүй байхдаа хувийн ашиг сонирхлоор хандаж шалгасан, хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын гаргасан санхүүгийн тайлан, актуудыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, Дотоод аудитын ажлын тайлан зэргийг цуцалж хүчингүй болгож өгнө үү.

... Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь улсын байцаагчийн гаргасан тайлан нь тодорхой бус, шалгалтын удирдамжид ямар шалгалт хийх талаар бичээгүй, тодорхой бус, шалгалтын удирдамжид ажлын өдөр шалгана гэж заасан байгаа боловч амралтын өдрүүдээр шалгасан. Удирдамж нь эх хувиараа ирэх ёстой гэж ойлгож байна. Шалгалтын удирдамж хуулбар хувиараа ирсэн. Мөн улсын байцаагч нь тамга тэмдэггүй, эрх нь сунгагдаагүй байсан үедээ шалгалт хийсэн учир хувийн ашиг сонирхлоор хандсан гэж үзэж таван салбар акт санхүүгийн тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

... Домогт далай ХХК-аас 3 машин түлээ аваад багш ажилчидаа бэлэг болгожөгснийг намайг хийсэн мэт харагдуулж танилцуулсанд би гомдолтой байсан. Намайг байхгүй байх үед Т.Б************* гэж хүний хийсэн ажлыг надад холбогдуулж тайландаа бичсэн байсныг би ойлгомжгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм. Шалгалтын удирдамжид ажлын 5 өдөршалгана гэж заасан байсан учраас ажлын өдрүүдэд шалгах ёстой гэж үзэж байна. Мөн удирдамждаа шалгалт 2016 оны 03 дугаар сараас гэсэн байсан боловч 2016 оны 02 дугаар сард шалгасныг би хугацаанаас өмнө шалгасан гэж үзэж байна.

Намайг ур чадварын зөрүү олгосон гэж акт гаргасан. Энэ талаараа Эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан боловч хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Тиймээс би байгууллагын хөрөнгийг хувьдаа ашиглаагүй гэж үзэж байна. Тосгоны захирагч удирдамжийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан гэж байгаа боловч би өөрөө 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгуулах гэж байгаагаа мэдсэн.

Намайг архи уудаг уу гэж хувь хүн талаас нь асуусан байсан. Та ийм чиглэлээр шалгах ёстой байсан гэдгээ яагаад нарийвчилж хэлээгүй юм бэ? Санхүүгийн тайлан дээр бүх зөрчлийг надтай холбож ярьж байсанд гомдолтой байна. Тухайн үед гаргасан зөрчлийг ялгаж салгаж хэлж болох л байсан. Санхүүгийн тайландаа тодорхой бичиж болох л байсан. Тиймээс би санхүүгийн тайлан ойлгомжгүй гэж нэхэмжлэл гаргасан.

...Хатгал тосгоны захирагчийн өрөөнд хяналт шалгалт хийх болсон талаар танилцуулж хурал хийсэн. Хяналт шалгалт хийх талаар би шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө л мэдсэн. Хяналт шалгалтын удирдамжийн канондсон хувийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын нягтлангаасаа авч танилцсан.

Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас шалгаад хууль зөрчөөгүй гэж үзсэн учир энэ акт, тайлан үндэслэлгүй гарсан тухай Монгол улсын Прокурорын байгууллага тогтоож өгсөн. Тухайн шалгалтын явцад би л гэж тэнд адгийн муу хүн байгаа юм шиг намайг харагдуулсанд их гомдолтой байна. Би олон байгууллагад ажил үүргээ шалгуулж байсан. Тэгэхэд энэ шалгалт арай өөр ямар нэг ёс зүйгүй шалгалт байсан. Нэгэнт Прокурорын байгууллагаас намайг ямар нэг буруутай үйл ажиллагаа хийгээгүй байна гэсэн дүгнэлт гарсан байгааг анхаарч үзнэ үү. Шалгалтын явцад намайг байнга л шөнө өдөргүй дуудаж байсан. Байнга л загнаж зандарч байсан. Асуудал гарахаар чинийх л байна шүү дээ. Чи ийм хүн шүү дээ гэх мэтээр тун дарамттай байсан.

... Домогт далай ХХК-аас 3 машин түлээ дутуу авч хүүхдийн баярын бэлэгт 288000 төгрөг зарцуулсныг намайг зарцуулсан мэтээр тайланд бичсэн тул санхүүгийн тайлан ойлгомжгүй болсон гэж үзэж байна.

... Санхүүгийн хяналт, аудитын албаны гомдол мэдээллийн дагуу Прокурорын байгууллагаас намайг шалгаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан тул улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Өмнөх шүүх хуралдаан дээр байхгүй байсан нотлох баримтуудыг шинээр хэрэгт хавсаргасан байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар бүхий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н*************-н баталсан удирдамжийн дагуу Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний хүсэлтээр Хүүхдийн цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд шалгалтыг дарга В.Н************* , байцаагч Б.Н************* нарын хамтаар хийж гүйцэтгэсэн болно.

Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн 2014-2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааг хамааруулан санхүүгийн шалгалтыг Аудитын менежер, улсын ахлах байцаагч Л.Ю************* миний бие гүйцэтгэсэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэлд нь байцаагчийн эрх, үүргийн хүрээнд акт тавьж зөвлөмжийг өгч ажилласан. Үүнд:

1.Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 тоот тушаалаар улсын ахлах байцаагчийн эрхийг Лхамсүрэн овогтой Юмжирдуламд олгосон болно.

2.2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар бүхий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н*************-н баталсан Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний хүсэлтээр Хүүхдийн цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-ний хооронд шалгалтыг дарга В.Н************* , байцаагч Б.Н************* нарын хамтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд удирдамжийг Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд эхээр нь хүргүүлж канондсан хуулбарыг байгууллагууддаа хүргүүлсэн болно.

3.Бидний шалгалтаар илэрсэн зөрчил Аудитын байгууллагын шалгалтаар заавал нотлогдох шаардлага байхгүй, нөгөө төлөөр Аудитын байгууллагын шалгалтаар зөрчил илрээгүй бол манай байгууллагын шалгалтаар зөрчил гаргахгүй байх хууль, журам байхгүй болохыг илэрхийлье.

4.Салбар актаар гарсан төлбөрийг хэнээр төлүүлэхийг тодорхой заасан байгаа нь тухайн актуудаар тогтоогдох болно. Үүнд:

a.Улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 дугаартай илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт тавигдсан үндэслэл нь: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б-48 тоот тушаалаар багш М.Мөнхжаргалд 20 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байхад 65235 төгрөгийг илүү олгосон байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх хэсэгт Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх тул Төсвийн тухай хуулийн 70.5 дахь хэсэгт Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэсэн заалтыг үндэслэн илүү тооцож олгосон 64235 төгрөгийг багш М.Мөнхжаргалаар төлүүлэхээр тогтоосон болно.

b.2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 дугаартай Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт тавигдсан үндэслэл нь: 2014 оны 6 дугаар сард багш нар 5 хоног ажиллаад бүлгийн багш нар 48 хоног амрахаар, туслах багш нар 30 хоног амрахаар шийдвэр гарсан боловч 6 сард 5 хоног ажиллаад 16 хоног амарсан, 8 сард дээрх багш нар бүгд бүтэн 21 хоног ажилласан, эрхлэгч П.Д*************  нь 10 сард 10 хоног, 11 сард 11 хоног, бүгд 21 хоног амраад бусад хугацаанд тасралтгүй ажилласан тул цалин, амралтын нөхөн олговор П.Д*************  9 хоногийн 304.8 мянган төгрөг, Т.Б************* 11 хоног 402.4 мянган төгрөг, Л.Ч************* 12 хоног 340.2 мянган төгрөг, Б.А************* 12 хоног 361.2 мянган төгрөг, М.М************* 12 хоног 325.6 мянган төгрөг, бүгд 1734.2 мянган төгрөгийн амралтын нөхөн олговрыг цалинтай давхардуулан олгосон байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх хэсэгт Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх тул Төсвийн тухай хуулийн 70.5 дахь хэсэгт Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэсэн заалтыг үндэслэн Илүү тооцож олгосон нөхөн олговрын 1734.2 мянган төгрөгийг дээр дурдсан багш нараар төлүүлэхээр тогтоосон болно.

c.2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 дугаартай Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт тавигдсан үндэслэл нь: 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын А/1445 дугаар бүхий захирамжаар Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* д ур чадварын нэмэгдлийг 10 хувиар олгохоор гарсан байхад 171827 төгрөгийг илүү олгосон байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх хэсэгт Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх тул Төсвийн тухай хуулийн 70.5 дахь хэсэгт Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэсэн заалтыг үндэслэн Илүү тооцож олгосон 171827 төгрөгийг эрхлэгч П.Д************* гаар төлүүлэхээр тогтоосон болно.

d. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 дугаартай зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт тавигдсан үндэслэл нь: 2015 онд 5500.0 мянган төгрөгөөр 32 машин түлээ авсан гэж төлбөрийг шилжүүлсэн боловч 29 машин түлээ авч 3 машин модны үнийг /132000х3=396000/ нийлүүлэгч компаниас буцаан авч ажиллагсдын хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг /32х9000=288000/ өгсөн байгаа нь Төсвийн тухай хуулийн 70.5 дахь хэсэгт Зөрчлийн хэлбэр хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэсэн заалтыг үндэслэн Зориулалт бусаар зарцуулсан 288.0 мянган төгрөгийг багш, ажиллагсдаар төлүүлэх, эс чадваас арга зүйч Т.Батчимэгээр төлүүлэхээр актыг тогтоосон болно.

e.Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6.3.1 дэх хэсэгт заасанчлан Дотоод аудитын ажлын тайлан, зөвлөмжийг гаргаж эрхлэгчид хүргүүлж ажилласан болно.

Мөн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гаргахдаа хугацаа заагаагүй, ажил дүгнэсэн үзүүлэлтгүй байгаа хирнээ нэмэгдлийг олгосон байна. Тухайлбал: 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б-03 тоот тушаалаар Т.Б************* 30 хувь, Л.Ч************* 30 хувь, Б.А************* 20 хувь, Т.А************* 15 хувь, Ч.Н************* 10 хувь, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б-03 тоот тушаалаар М.М************* 30 хувь, Л.Ч************* 30 хувь, Д.Дуламсүрэн 25 хувь, Т.А************* 25 хувь, Д.А************* 15 хувь нэмэгдүүлж олгоод нэмэгдэл мөнгийг М.М************* 100.0 мянган төгрөг, Д.Ч************* 185.0 мянган төгрөг, Д.А************* 40.0 мянган төгрөг, Б.А************* 190.0 мянган төгрөг, бүгд 515.0 мянган төгрөг эрхлэгч буцаан авч Түүхэн зураг бүтээх зардалд 465.0 мянган төгрөг зарцуулж, үлдсэн 50.0 мянган төгрөгийг байгууллагын ойн хандивын дансанд төвлөрүүлсэн, 2015 оны 08 дугаар сарын цалинг ажиллагсдад бүтэн олгоод буцааж илүү олгосон цалинг багш Т.Б************* бэлнээр болон дансаар авсан байна. Тухайлбал: Д.Б************* 200.0 мянган төгрөг, Ц.Г************* 100.0 мянган төгрөг, О.Мягмарсүрэн 100.0 мянган төгрөг, Б.Нямцэцэг 100.0 мянган төгрөг, Ц.Д************* 155.0 мянган төгрөг, бүгд 655.0 мянган төгрөг авч шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг хуулиар заасан эрх бүхий газраар хянуулахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд Цагдаагийн газарт шилжүүлсэн юм.

Аймгийн Цагдаагийн газрын шалгалтаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн 265, 266 дугаар зүйлд гэмт хэргийн хохирлыг үлэмж хэмжээний хохирол учруулахаар заасан байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна.

Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч дээрх зөрчилт үйлдэлдээ дүгнэлт хийж, зөрчлөө таслан зогсоож, өгсөн зөвлөмжийг мөрдөж, хуулийн хүрээнд ажлаа гүйцэтгэхийн оронд зөрчлөө зөрчил биш болгох, төсөвт учруулсан хохирлоо барагдуулахын оронд хүчингүй болгохыг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь байгууллага удирдаж, төсөв захирах чадваргүй, ёс зүйгүй болохыг харуулж байна гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь салбар акт тавьж, гаргасан зөрчилд нь захиргааны арга хэмжээ тооцолгүй төлбөрийг төлүүлэхээр, шалгалтын ажлын тайлангаар гарсан зөрчилт үйлдлүүдэд зөвлөмж хүргүүлж ажилласнаа зөв гэж үзэж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Урандөш хүүхдийн цэцэрлэгийн тухайд 2016 оны ажлын төлөвлөгөөнд байхгүй байсан учир төлөвлөгөөт бус шалгалт буюу сэдэвчилсэн шалгалтанд орсон байсан. Аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сард Урандөш хүүхдийн цэцэрлэгийн ажиллагсадаас өргөдөл, гомдол ирсэн байсан. Дараа нь мөн манай байгууллагад 2016 оны 02 дугаар сард дахин өргөдөл ирсэн. Тиймээс тухайн өргөдлийг хянан үзээд шалгалт хийх нь зүйтэй гэж үзсэн. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хатгал тосгоны захирагчид хяналт шалгалт хийх талаар утсаар мэдэгдэж, хүүхдийн цэцэрлэгт шалгалт хийх удирдамжаа танилцуулж, өргөдлийн дагуу шалгалт хийх гэж байгаа талаараа мэдэгдсэн. Тэр үед хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Улаанбаатар хот руу явсан байсан. Хатгал тосгонд хяналт шалгалт хийхдээ эхлээд Алаг-Эрдэнэ суманд ажиллаад дараа нь Хатгал тосгонд шалгалт хийх байсан учир удирдамжийн хугацааг 2016 оны 03 дугаар сард эхлэхээр тооцож тавьсан боловч цаг үеийн байдлаас болж эхлээд Хатгал тосгонд ажиллахаар болсон юм. Хатгал тосгоны захирагч нь манай тосгоны төсвийн шууд захирагч нар бүрдсэн үед шалгалт хийлгэмээр байна гэж ярьж байсан. Тэгээд Алаг-Эрдэнэ суманд эхлээд шалгалт хийе гэсэн байр суурьтай байж байгаад хууль судалсан. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.2-т Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэж заасан байсан. Тиймээс энэ хуулийн дагуу Хатгал тосгоны захирагчид 2 дугаар сарын 19-ний өдөр шалгалт хийх талаар мэдэгдсэн байсан болохоор шалгалтыг 2 сарын 25-ны өдөр эхлүүлэхээр болсон юм. Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар өөрөө ирж удирдамжаа авсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51.2-т Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана гэж заасан. Тийм учраас урьдчилан утсаар мэдэгдсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Хатгал тосгоны захирагч учир удирдамжаа хүргүүлсэн гэж үзэж байна. Хатгал тосгонд шалгалт хийхдээ иргэдийнөргөдөлтэй холбоотой асуудлыг би шалгасан. Шалгалтын удирдамж дээр ажлын 5 өдөр шалгана гэж заасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж заасан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөв захирагч нарыг цуглуулаад удирдамжийн эх хувийг төсвийн ерөнхийлөн захирагчид өгсөн. Тэгээд холбогдох байгууллагууддаа хуулбарлаж өгсөн. Амралтын өдрөөр татсан баримтаа шалгаж байсан. ... Шалгалтын удирдамжид хугацаа тавиагүй алдаа байсан, Түүнээс биш шалгуулагчид мэдэгдсэн хуулийн хугацаандаа шалгалтаа хийсэн гэж үзэж байна. Шалгалт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос байцаагчийн тамга, тэмдгээ авч чадаагүй байсан. Хатгал тосгонд хийсэн шалгалтаа дуусгаад манай Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Улаанбаатар руу хот явж тамга, тэмдгээ авч ирсэн. ... байцаагчийн тамга, тэмдгээ ирсний дараа улсын байцаагчийн акт, тайландаа тамга, тэмдгээ дарж шалгуулагч этгээдэд өгсөн. Ажиллагсадаас нь ирүүлсэн өргөдлийн дагуу шалгасан. Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой 3 дахь өргөдөл ирсний дагуу бид шалгалтаа хийсэн. 2014 онд бага эрсдэлтэй гэж шалгуулсан гэж байгаа боловч үүнээс хойш зөрчил гарсан байсан. Өргөдөл хэн өгснийг хэлээд өгөөч гэжП.Д*************  эрхлэгч надад хэлж байсан. Манай зүгээс өргөдөл өгсөн хүнийг нууцалсан. Өргөдөл гаргагч нь ажлын байрны дарамт учруулдаг учраас нэрийг нууцалж өгнө үү гэж хүссэн юм.

Удирамжийг Хатгал тосгоны захирагч 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөрбичгээр авсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Домогт Далай ХХК-тай холбоотой асуудлыгтайлангийн хурал дээр Т.Б*************-тэй холбож тайлбарлаж байсан. П.Д*************  эрхлэгч 3 удаа ажлаас халагдаад буцаж орж байх үеийн ажлыг хэн, хэнд нь хариуцуулж байсныг ойлгуулж өгсөн. Гаргаж байсан зөрчлийг нь хүртэл зааглаж өгсөн. Зөвхөн хүүхдийн цэцэрлэгийг шалгана гэчихээд удирдамж өгөөгүй байсан бол гомдол гаргах үндэслэлтэй. Харин энэ нь Хатгал тосгоны бүх төсөвт байгууллагад шалгалт хийх ерөнхий удирдамж гарсан байсан юм.

Санхүүгийн хяналт, аудитын албанаас Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийг шалгасан шалгалтын дүнгээ Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд танилцуулсан. Гарсан зөрчлийг танилцуулахад тус хорооноос үүнийг санхүүгийн байцаагч нар шалгах нь учир дутагдалтай юм гэж үзээд Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдож байгаа боловч хохирлын хэмжээ хүрээгүйгээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.

Би өргөдлийг хавтаст хэрэгт хавсаргаж өгөх гэж байсан боловч нэхэмжлэгчийг хавтаст хэрэгтэй танилцана гэж бодоод нууцыг хадгалах үүднээс хавсаргаж өгөөгүй. Байцаагчийн эрх жил бүр сунгагдаж ирдэг гэж би энэ хүнд хэлээгүй. Бид нарын дунд ийм яриа болоогүй. Энэ хүн надад өөрийнхөө учир байдлыг хэлж байсан. Намайг ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарах уу гэж асууж байсан. Би тийм дүгнэлт гаргахгүй, зөрчлийг чинь тайлбарлаж бичнэ, байцаагчийн тамга, тэмдэг ирээгүй байгаа гэж ярьж байснаас эрх ирээгүй гэж хэлээгүй. Санхүүгийн хяналт, аудитын алба нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас салаад анх удаа улсын байцаагчийн эрхийг баталсан Сайдын тушаал гарч байгаа юм.

Хатгал тосгоны захирагч нь бусад төсвийн шууд захирагч нарынхаа хувьд төсвийн төвлөрүүлэн захирагч болж байгаа юм. Тиймээс төсвийн төвлөрүүлэн захирагчид удирдамжаа өгсөн. Шалгалтын хугацаанд гарсан зөрчил нь нэхэмжлэгч П.Д************* гийн ажиллаж байсан, ажиллаагүй байсан бүх үеийг нь хамарч байсан. Энэ хугацаанд хамаарч байгаа зөрчилтэй асуудлыг нь хариуцах эзэн тус бүрт акт гаргасан. Нягтлан бодогч нь мөн энэ зөрчил гарсан юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Сангийн сайд хэд хэдэн удаа солигдсон. Засгийн газраас Сангийн сайдад улсын ерөнхий байцаагчийн эрх олгох асуудал яригдсан. Сайд өөрөө улсын ерөнхий байцаагчийнэрхээ авч байгаад дараа нь байцаагч нарынхаа эрхийг өгөх асуудал яригдсан учир удаашралтай байсан. Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой мөн удааширсан. Тиймээс улсын байцаагчийн эрх олгох асуудал удааширч үүний улмаас бид иргэдээс ирсэн өргөдөлтэй асуудал руу орж чадахгүй байсан юм.

Бид Өргөдөл, гомдлын тухай хуулийг баримтлан ажилладаг. Өргөдөлд дурдсан асуудлыг нуухгүй түүний дагуу шалгалтаа хийдэг. Харин өргөдөл гаргагчийг хуулийн дагуу нууцалдаг. Өргөдөлд дурдсан асуудлыг нь харин нууцалдаггүй.

Нэхэмжлэгчийн тухайд хорин ямаагаа хоёр үхрээр сольсон асуудал байдаг энэ бас иргэдийн гомдолтой холбоотой асуудал. Шалгалтын удирдамж нь өөрөө иргэдийн өргөдөл, гомдлын дагуу гэж ерөнхий байдлаар гарсан. Шалгах асуудал гэдэг дээр шалгах зүйлээ бүгдийг нь жагсааж бичсэн байсан. Өргөдлийн дагуу иргэдэд хариу хүргүүлэх ёстой учраас би асууж тодруулах зүйлээ асуусан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Хатгал тосгоны захирагчид шалгалтын удирдамжаа гаргаж өгөөд иргэдийн өргөдлийн дагуу Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт шалгалт хийсэн ...

хяналт шалгалтыг зөвхөн иргэдийн амаар гаргасан өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд хийсэн. Иргэд 2016 он гарснаас хойш манай байгууллага дээр биеэр ирж Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт ямар асуудлаар хяналт шалгалт хийлгэхийг хүсч байгаагаа амаар хэлснийг нь би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичиж авсан юм. Өмнө нь Боловсрол соёлын газраас шилжиж ирсэн бичгээр гаргасан өргөдөл дээр мөн санхүүгийн хяналт шалгалт хийлгэхийг хүссэн байсан. Өргөдөл гаргасан хүнийг нууцалсан. Харин өргөдөлд дурдагдсан асуудлыг нууцлаагүй. Акт тавигдсан асуудлууд бүгд өргөдөлд тусгагдсан асуудлууд байгаа гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэг нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-д холбогдуулан "Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, Дотоод аудитын ажлын санхүүгийн тайланг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, Дотоод аудитын ажлын санхүүгийн тайлан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх захирамжилсан шийдвэрт хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн юм.

Нэхэмжлэгч нь Аудитын шалгалтаар дээрх зөрчлүүд илрээгүй байхад баталгаажсан баримтын аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн гэж маргаж байгаа ба Ньюбаланс-Аудит ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-30 дугаартай Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн төсвийн шууд захирагч П.Д************* д хүргүүлсэн Удирдлагад хүргэх захидал[1]-д ... 2015 оны санхүүгийн тайланд тогтоосон материаллаг түвшингээс давсан алдаа илрээгүй гэж дүгнэсэн нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын үр дүн, шалгалтаар тогтоосон акт, ажлын тайланг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д зааснаар орон нутгийн ... төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх нь Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагын бүрэн эрх бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно ..., Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах,  эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэжээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн санхүүгийн тайланд аудит хийсэн Ньюбаланс аудит ХХК, Эрдэм батламж аудит ХХК-ийн удирдлагад хүргэх захидлууд[2] нь Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэг нь 2014, 2015 онуудад санхүүгийн тайланд аудит хийлгэсэн болохыг харуулж байна.

Харин Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю************* нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн 2014-2016 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд нийцлийн аудит[3] хийсэн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 5.4.-т зааснаар Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг  сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гарганагэжээ.

Нийцлийн аудит гэдэг нь аудит хийлгэсэн байгууллагад хийгддэг аудитын төрөл бөгөөд урьд нь санхүүгийн тайланд аудит хийлгэсэн гэдэг нь нийцлийн аудит хийлгэхгүй байх, эсхүл нийцлийн аудитын дүнг зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын дүрмийг Засгийн газар батлахаар заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор Дотоод аудитын дүрмийг баталж, уг дүрмийн 7.5-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэгбүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг тогтоосон. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу улсын байцаагч Л.Ю*************-ын хийсэн нийцлийн аудитад хамаарах тухайн асуудлаар өмнө нь Аудитын байгууллага нарийвчлан шалгаж тогтоосон хүчин төгөлдөр дүгнэлт байсан бол дүгнэлтээ харилцан зөвшөөрөх тухай яригдана. Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудалд энэ нь хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэг 2014, 2015 онд санхүүгийн тайланд аудит хийлгэсэн гэдэг нь нийцлийн аудитын дүгнэлтийг үгүйсгэх, улсын ахлах байцаагчийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан нэг бүрчилсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Санхүүгийн тайлан ойлгомжгүй ямар албан тушаалтанд акт тавиад байгаа нь тодорхой бус гэж, нэхэмжлэгч Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Домогт далай ХХК-аас 3 машин түлээ дутуу авч хүүхдийн баярын бэлэгт 288000 төгрөг зарцуулсныг намайг зарцуулсан мэтээр тайланд бичсэн тул санхүүгийн тайлан ойлгомжгүй болсон гэж үзэж байна гэж маргаж байгаа боловч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот актаар[4] Илүү тооцож олгосон 64235 төгрөгийг багш М.Мөнхжаргалаар төлүүлж төлбөрийг Төрийн сан банкны 170000982 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төвлөрүүлэхийг эрхлэгч П.Д************* , нягтлан бодогч Ө.М************* нар хариуцуулсан,

36-05/04 тоот актаар[5] Илүү тооцож олгосон нөхөн олговрын 1734,2 мянган төгрөгийг дээр дурдсан /нэр тус бүрээр хэн хэдэн төгрөг төлөхийг тодорхой бичсэн/ багш нараар төлүүлж төлбөрийг Төрийн сан банкны 170000982 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор төвлөрүүлэхийг эрхлэгч П.Д************* , нягтлан бодогч Ө.М************* нарт хариуцуулсан,

36-05/05 тоот актаар[6] Илүү тооцож олгосон 171827 төгрөгийг эрхлэгч П.Д************* гаар төлүүлж төлбөрийг Төрийн сан банкны 170000982 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төвлөрүүлэхийг эрхлэгч П.Д************* , нягтлан бодогч Ө.М************* нарт хариуцуулсан,

36-05/06 тоот актаар[7] Зориулалт бусаар зарцуулсан 288,0 мянган төгрөгийг багш, ажиллагсдаар төлүүлэх, эс чадваас арга зүйч Т.Батчимэгээр төлүүлж, төлбөрийг Төрийн сан банкны 170000982 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төвлөрүүлэхийг эрхлэгч П.Д************* , нягтлан бодогч Ө.М************* нарт хариуцуулсан байгаагаас үзэхэд актуудыг хариуцуулсан эзэн тодорхой, хэнээр төлүүлэх нь ч мөн тодорхой байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн 2014-2016 оны 02 сар дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан[8]-гийн 4.4-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаар тайлагнахдаа ... төсвийн үрэлгэн зардал, төсвийн мөнгийг шамшигдуулах байдалд хүрсэн байна гэж дүгнэхдээ хэн ийм байдалд хүргэснийг тодорхой бичээгүй боловч хяналт шалгалтаар тогтоосон Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай 36-05/06 тоот[9] актаас үзэхэд хэнд хариуцуулсан нь тодорхой байх тул нэхэмжлэгч Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* гийнмаргаж буй Домогт далай ХХК-аас 3 машин түлээ дутуу авч хүүхдийн баярын бэлэгт 288000 төгрөг зарцуулсныг намайг зарцуулсан мэтээр тайланд бичсэн тул санхүүгийн тайлан ойлгомжгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч шалгалтын удирдамж тодорхой бус, удирдамжид заасан хугацаанаас өмнө шалгасан, хяналт шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдээгүй, ажлын өдрөөр шалгана гэж удирдамжид заасан байхад ажлын бус өдрөөр шалгасан гэж маргаж байна.

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12)-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол ... болон хуульд заасан бусад үндэслэлээр хийхээр, 52.2-т ...уг өргөдөл ... нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэхээр заасан байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийлгэх тухай иргэдийн өргөдлийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас Санхүүгийн хяналт, аудитын албанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч[10], мөн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* д холбогдох ёс зүйн болон санхүүгийн шалгалт хийлгэх тухай иргэдийн амаар гаргасан өргөдлийг[11] 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч өргөдөлд дурдагдсан асуудлаар хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзэн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н*************  2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж-ийг батлан хяналт шалгалтыг явуулжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл удирдамжид заасан асуудлын хүрээнд хийхээр заасан бөгөөд хяналт шалгалт хийх болсон үндэслэл нь Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийлгэхийг хүссэн иргэдийн өргөдөл байсан гэж үзэхээр байна.

Харин иргэдийн бичгээр болон амаар гаргасан өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийсэн болох нь хариуцагч Л.Ю*************-ын шүүх хуралдаанд гаргасанхяналт шалгалтыг зөвхөн иргэдийн амаар гаргасан өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд хийсэн. Иргэд 2016 он гарснаас хойш манай байгууллага дээр биеэр ирж Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт ямар асуудлаар хяналт шалгалт хийлгэхийг хүсч байгаагаа амаар хэлснийг нь би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичиж авсан юм. Өмнө нь Боловсрол соёлын газраас шилжиж ирсэн бичгээр гаргасан өргөдөл дээр мөн санхүүгийн хяналт шалгалт хийлгэхийг хүссэн байсан. өргөдөлд тусгагдсан асуудлуудаар акт тавигдсангэх тайлбар, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны Амаар болон утсаар, биечлэн ирүүлсэн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл[12], ... санхүүгийн зөрчил их гаргаж байна. Ойрын хоёр жилд байгууллагын туслах аж ахуйн малыг өөрийн дураар худал үнэн протокол бичиж нядалж дууслаа. ... Санхүүгийн шалгалт оруулах шаардлагатай байгааг анхаарна уу. ... мэдэж байгаагаар санхүүгийн 3-4 зөрчил байна. Шалгалтын хүмүүс биднээс асууж тодруулна биз ... гэх өргөдөлд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл[13], Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж[14]-д ... иргэний өргөдөлд тусгасан асуудлуудыг шалгана ... гэж дурдсан зэргээр тогтоогдож байна.

Удирдамжид заасан хугацаанаас өмнө шалгасан, шалгалт хийх талаар урьдчилсан мэдэгдээгүй гэж маргаж байгаа боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ... төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд 5.6-д зааснаар хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх хуулийн шаардлагыг хангасан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх талаар Хатгал тосгоны захирагч буюу төсвийн төвлөрүүлэн захирагчид 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр утсаар урьдчилан мэдэгдсэн, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хатгал тосгоны захирагчийн өрөөнд хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг танилцуулж, хяналт шалгалт хийх талаар танилцуулах хурал хийсэн болох нь гэрч Б.Ганбаатарын ... 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдэж, хяналт шалгалтын бэлтгэл хангаарай гэж хэлсэн. ...Хүүхдийн цэцэрлэг дээр иргэдийн өргөдлийн дагуу шалгалт хийнэ, бүх төсөвт байгууллагад дотоод аудит хийнэ гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийнэ гэж хэлсэн. ...2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу Л.Ю*************-ын шалгалт хийх талаар мэдэгдсэн өдөр нь би Захирагчийн ажлын албаны дарга, Санхүүгийн албаны дарга нарт хэлсэн бөгөөд цааш нь байгууллагууд руугаа мэдэгдээрэй гэж хэлсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Мягмартуяагийн Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт ирэх талаар шалгалт ирэхээс өмнө би мэдчихсэн байсан. ...Ямар ч гэсэн шалгалт ирэхээс 3 хоногийн өмнө шалгалт ирэх талаар сонссон байсан. ...Шалгалт хийх талаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н*************  танилцуулах хурал хийсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш хурал хийсэн. Хурлаар иргэдээс санал, хүсэлт ирүүлсэн учраас Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгт иж бүрэн шалгалт хийнэ гэж хэлж байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* гийн ...Хатгал тосгоны захирагчийн өрөөнд хяналт шалгалт хийх болсон талаар танилцуулж хурал хийсэн. Хяналт шалгалт хийх талаар би шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө л мэдсэн. Хяналт шалгалтын удирдамжийн канондсон хувийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын нягтлангаасаа авч танилцсангэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хяналт шалгалт хийх хугацааг удирдамжид 2016 оны 03 дугаар сарын ....-аас эхлэн ажлын 5 хоногт багтаан явуулна гэж заасан байх боловч гэрч Б.Ганбаатарын ... 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдэж, хяналт шалгалтын бэлтгэл хангаарай гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийнэ гэж хэлсэн гэх мэдүүлгээс үзэхэд Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 5 өдөрт багтаан хяналт шалгалт хийх тухайгаа урьдчилан мэдэгдэж байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хяналт шалгалтыг эхлүүлж байгаа тухайгаа шалгуулагч этгээдэд мэдэгдсэн болох нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д************* гийн ... шалгалт хийх тухай би нэг цагийн өмнө мэдсэн гэх тайлбар болон гэрч Ө.Мягмартуяагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү хяналт шалгалт хийх тухайгаа урьдчилан мэдэгдэж байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Ажлын өдрөөр шалгана гэж удирдамжид заасан байхад ажлын бус өдрөөр шалгасан гэж маргаж байх боловч Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н*************-н баталсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар бүхий Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж-ийн Дөрвийн 2-т Шалгалтыг 2016 оны 03-р сарын ...-аас эхлэн ажлын 5 хоногт багтаан явуулна гэж заасан байна.

Үүнээс үзвэл шалгалтыг ажлын 5 хоногт багтаан явуулна гэж заасан ба ажлын бус өдөр буюу амралтын өдрөөр /бямба, ням гарагт/ шалгалт явуулахыг хориглоогүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-дИлүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчийг долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоогүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн обьект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж заасан бөгөөд Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж-д ажлын 5 хоногт багтааж хяналт шалгалтыгявуулахаар заасан ажээ.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн пүрэв гарагт Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгт хийсэн хяналт шалгалт эхэлсэн бөгөөд бямба, ням гарагт хяналт шалгалтын ажлыг хийж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа ба 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг оруулж тооцоход ажлын 3 өдөрт багтаан хяналт шалгалтыг явуулж дуусгасан байх тул хууль зөрчөөгүй, удирдамжид заагдсан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс байцаагчийн эрх ирээгүй, тамга бариагүй байхдаа хувийн ашиг сонирхлоор хандаж шалгасан, хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яам (Ч.Улаан)-нд шилжүүлж, чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг ... орон тоог тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/408 дугаар захирамж[15], Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/44 дугаар тушаалаар[16] Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, байцаагчаар ажиллаж байсан нэр бүхий 6 ажилтныг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.5-д Санхүүгийн төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байхаар, 4.6-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах байцаагчийн эрхийг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр олгохоор тус тус заасан байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тушаалаар[17] Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Лхамсүрэнгийн Юмжирдуламд улсын ахлах байцаагчийн эрх олгосон байх тул Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 02 дугаар сарын 25-29-ний хооронд санхүүгийн хяналт шалгалт хийх үед Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Л.Ю************* нь улсын ахлах байцаагчийн эрхтэй байсан нь нотлогдож байгаа ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хяналт шалгалтыг ... гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Харин Монгол Улсын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 36-05 дугаар бүхий тамга тэмдгээ өөрийн гар дээр аваагүй байсан нь түүнийг улсын ахлах байцаагчийн эрхийг эдлэхгүй байх үндэслэл болохгүй ба тамга тэмдгээ аваагүй байсан гэдэг нь төрийн алба тасралтгүй ажиллах, ард түмэнд үйлчлэх чиг үүргээ биелүүлэхэд саад болохгүй юм.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю************* 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03, 36-05/04, 36-05/05, 36-05/06 дугаар актууд болон хяналт шалгалтын ажлын тайлангаа тухайн өдөр нь нэхэмжлэгчид танилцуулаад 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тамга тэмдэг дарсан хувийг гардуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул хяналт шалгалтаар тогтоосон акт, тайланг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь удирдамж эх хувиараа ирээгүй тул хяналт шалгалтыг хууль бус болсон гэж маргаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, ОНӨҮГазар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж боловсруулсан бөгөөд зөвхөн Хүүхдийн цэцэрлэгт хяналт шалгалт хийх бус Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хүүхдийн цэцэрлэгт хяналт шалгалт хийх утгаар нь Хатгал тосгоны төсвийн төвлөрүүлэн захирагчид удирдамжийн эх хувийг хүргүүлж, төсвийн шууд захирагч нарт удирдамжийн хуулбар хувийг хүргүүлснийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Учир нь хуулбар хувьд дээр бичигдсэн зүйлийн агуулга эх хувь дээрх агуулгаасаа зөрсөн тухай талууд маргаагүй бөгөөд удирдамжийг заавал эх хувиар өгөх тухай хуульд нарийвчлан заагаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Санхүүгийн хяналт, аудитын албаны гомдол мэдээллийн дагуу Прокурорын байгууллагаас намайг шалгаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан тул улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргаж байгаа нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол гэдэг нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж буй эрх зүйн баримт бичиг бөгөөд захиргааны актын эрх зүйн үндэслэлийг шалган тогтоож байгаа зүйл биш юм.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн Хатгал тосгоны цэцэрлэгийн эрхлэгч нь ажилчдын цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж авсан гэх гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх ба энэ нь гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзээгүй болохыг харуулж байгаа ба Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагчийн нийцлийн аудитын тайлан болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан нэг бүрчилсэн актуудын хууль зүйн үндэслэлүүдийг хянасан, хүчингүй болгосон эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтоол гаргадаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргахаар,

Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 90 дүгээр тогтоолоор дээд шатны байгууллага гэдэгт тухайн байгууллагыг байгуулах, татан буулгах, албан тушаалтныг томилох, сонгох, тэдний гаргасан тушаал, шийдвэр, тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрх бүхий удирдах байгууллагыг ойлговол зохино гэж зааснаас гадна Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 4.5, 4.6-д заасныг үзвэл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын дээд шатны захиргаа нь Прокурорын байгууллага биш байна.

Өөрөөр хэлбэл Прокурорын байгууллага нь захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр буюу захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянадаг дээд шатны захиргаа биш бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий Прокурорын байгууллагаас гаргасан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол нь захиргааны актыг хүчин төгөлдөр бус, эсхүл хууль бус гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Өмнөх шүүх хуралдаан дээр байхгүй байсан нотлох баримтуудыг шинээр хэрэгт хавсаргасан байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын маргаж байсан асуудлаар нотлох баримт цуглуулж, гэрчийн мэдүүлэг авч, үзлэг хийсэн зэрэг нь захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах чиг үүргээ хэрэгжүүлсэний биелэл юм.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.6, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, 52.4, Төсвийн тухай хуулийн 69.1, 69.5-дзаасныг баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны "Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор, улсын ахлах байцаагч Л.Ю*************-ын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, Дотоод аудитын ажлын санхүүгийн тайланг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Урандөш хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 


[1] ХХ-ийн 20 дугаар хуудас

[2] ХХ-ийн 20-24 дүгээр хуудас

[3] ХХ-ийн 10-18 дугаар хуудас

[4] ХХ-ийн 5 дугаар хуудас

[5] ХХ-ийн 6 дугаар хуудас

[6] ХХ-ийн 7 дугаар хуудас

[7] ХХ-ийн 8 дугаар хуудас

[8] ХХ-ийн 12-18 дугаар хуудас

[9] ХХ-ийн 8 дугаар хуудас

[10] ХХ-ийн 110 дугаар хуудас

[11] ХХ-ийн 109 дүгээр хуудас

[12] ХХ-ийн 108 дугаар хуудас

 

[14] ХХ-ийн 40-41 дүгээр хуудас

[15] ХХ-ийн 122 дугаар хуудас

[16] ХХ-ийн 102 дугаар хуудас

[17] ХХ-ийн 57-64 дүгээр хуудас