| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0079/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Л.Мажигсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Их хэт суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний инженерийн ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймаг Их хэт сум 1 дүгээр баг Бүрдэнэ байнга оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 03 дугаар гудамжны 42 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Цорс овгийн Т.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709021760235 дугаар 185/2018/0079/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Э.Оюунтуяагийн халааснаас ХААН банкны виза картыг нь хулгайлан авч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн байранд байрлах АТМ машинд уншуулан данснаас нь 480.000 төгрөг хулгайлан авч Э.Оюунтуяад 480.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчТ.Мын: ...Хийсэн хэргээ мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг
Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Оюунтуяагийн: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шинжлэн ухаан технологийн дээд сургуулийн байранд байдаг ХААН банкны АТМ-ээс картаа уншуулан 25.000 төгрөг авсан. ...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний картнаас 480.000 төгрөгний зарлага гарсан. Тэгээд л цагдаагийн байгуулагад хандаж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,
Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Мын: ...Оюунтуяа надад нууц кодоо хэлж байсан. Тэгээд би нууц кодыг нь цээжлээд авчихсан байсан тул уг картыг нь хулгайлж аваад мөнгө авая гэсэн санаа зорилго байсан. Тэгээд би 480.000 төгрөгийг өөрийнхөө данс хуу шилжүүлж хийчихээд 50.000 төгрөгөөр нь биеэ бариулсан. 170.000 төгрөгөөр нь өөртөө хувцас авсан бас хоол унд авч идсэн. Үлдэгдэл 260.000 төгрөгийг нь буцаагаад Оюунтуяагийн дансруу шилжүүлсэн байгаа. Би Бадмаараг гэдэг хүний картыг мэдэхгүй, ийм карт Оюунтуяад өгч байгаагүй. Урьд өмнө нь харж байгаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,
Сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9/, итгэмжлэл /хх-28/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-29-30/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-31/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрэл зургийн үзүүлэлт /хх-17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-20/, ШУТИС-н тодорхойлолт /хх-21/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-22/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.
Шүүгдэгч Т.Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 480.000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.М хөнгөн гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгасан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-ыг хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.М өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.