Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/377

 

 

 

   

   2023           04            06                                          2023/ДШМ/377

 

У.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

насанд хүрээгүй хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,  

шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Я.Батханд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Бэд холбогдох 2205025982337 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн У.Б, 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Эм Си Эс” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Айриш /Irish/ зочид буудлын 408 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 290в тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ98103059/,

У.Б нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд бага насны хүүхэд болох Х.Э 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 13 нас, 2 сар, 20 хоногтой байхад нь мөн 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 нас, 3 сартай байхад нь нийт 3 удаа бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатиган овогт Ууганцэцэгийн Батбилэгтийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бэд оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн боловч өөрийн зүгээс сайн ярьж, ойлгуулж чадаагүй. Э анх танилцахдаа “би насанд хүрсэн, таньтай үерхмээр байна, би дүүгээс чинь эгч мөртлөө үеийн юм шиг харьцдаг” гэж надад хэлсэн. Би Э ямар нэгэн сэтгэл санааны дарамт учруулаагүй. Түүнийг өөрөө хүссэн болохоор нь бэлгийн харьцаанд орсон. Э эгч Ариунболор гэх эмэгтэйгээр миний утас руу зурвас явуулдаг байсан. Тэрээр бид хоёрын үерхдэгийг мэддэг байсан. Тухайн үед Эг насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжгүй байсан ба намайг төөрөгдөлд оруулсан. Тухайн үед надтай утсаар ярихаар ирэхдээ архи уучихсан байсан болохоор “гэртээ харихаас айгаад байна, хамт хоноод өглөө явья” гээд гуйсан болохоор нь хамт хоносон. Иймд тухайн хэргийг дахин нарийн судалж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дахин хянаж үзнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч У.Бийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...” гэж заасан байх ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий мэдүүлгийг үнэлээгүй, өмгөөлөгчийн гаргасан саналыг хэрхэн дүгнэсэн, үүнийг няцаасан талаар шийдвэртээ дурдсан боловч уг нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, мэдүүлэгт хэн оролцож байгаагаас хамааран мэдүүлэг зөрүүтэй байдаг ба шүүгдэгчтэй харилцаж байсан цахим чат болон хэргийн бодит нөхцөл байдлын хоорондын шалтгаант холбоог харгалзаж үзээгүй байна. Мөн гэрчийн мэдүүлэг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Учир нь шүүгдэгч У.Бийн шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг тогтвортой байдаг боловч насанд хүрээгүй хохирогчийн болон зарим гэрчийн мэдүүлэг хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй, уг зөрүүг хэрхэн дүгнэж байгаа зэргийг шийдвэрлэхдээ шүүгчийн дотоод итгэл үнэмшил хэт нэг талыг барьж, бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан дүгнэж байгаа нь дараах нотлох баримт, мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

1хх 1-5 “...гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Айриш зочид буудал нийтийн байранд насанд хүрсэн залуутай 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бэлгийн харьцаанд орсон гэх гомдлыг Э гаргасан. /2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн/ гэсэн,

1хх 17-19 “...насанд хүрээгүй хохирогч хүчиндүүлсэн талаар мэдүүлэг өгөхдөө “2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр унтаад өглөө нь гэртээ хариад гэрийнхэн хаана хоносон гэж асуухаар нь би найзындаа хоносон гэж худлаа хэлчихсэн, тэгээд ер нь Батбилэгттэй фэйсбүүкээр холбоотой байсан... 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Батбилэгттэй дахин бэлгийн харьцаанд ороод...гараад явж байгаад Батбилэгтийн дүүтэй таараад юм ярьдаг...би гэртээ харьмааргүй байна гээд буцаад орсон...дахин намайг хүчиндсэн, тэгээд унтаад амарсан....тэгээд өглөө 2022 оны 07 дугаар сарын 24-ний 07 цаг өнгөрч байхад гараад ээж дээрээ очоод найзындаа хоносон гэж хэлсэн тэгээд байж байхад ээж эгч рүү залгаад дүү чинь ирчихлээ хүрээд ир гэсэн, тэгээд эгч ирсэн, би юу болсон талаар бүх үнэн ээ хэлсэн тэгээд эгчтэй хамт цагдаагийн газар ирж байна. ...” гэсэн,

1хх 44-47 “...насанд хүрээгүй хохирогчоос 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдүүлэг авахад эгч нь 13 настай хүүхэд дагуулж явлаа гэж загнасан ...гэтэл хх 82-83 талд гэрч Намуунцэцэгийн мэдүүлэг /2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр/ 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Би хамгийн анх Батбилэгттэй утсаар холбогдож 13 настай, жоохон хүүхэд авч гадуур хонолоо гэж загнасан. Тэрнээс өмнө айж яваад ирэхэд нь би тэгэж загнаагүй. Тэгээд ч би аавынд байдаггүй. Би сүүлд мэдсэн...” гэсэн, 

1хх 49-50 “...Насанд хүрээгүй хохирогчоос 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлэг авахад “...миний бичсэн чатууд мөн байна. Хайраа би яг үнэнгээ хэлчих үү, би дээр айгаад сандарсандаа 13 настай гэсэн юмаа, уг нь 15 нас хүрсэн шүү дээ, 4 дүгээр сард ...яг тэр зурвасыг би өөрөө бичээгүй, манай үеэл эгч Ариунболор миний гар утсаар бичсэн. Намайг Батбилэгтэй үерхэж байгааг мэддэг байсан учир чамайг 15, 16 настай гэж хэлэхгүй бол Батбилэгт чамайг хаячихна шүү дээ, ингээд биччих үү гэж надаас асуухаар нь тэг гээд бичүүлчихсэн юм. ...” гэсэн,

1хх 53-55 “...Насанд хүрээгүй хохирогчоос 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлэг авахад “би анх үерхэх санал тавьж бид 2 үерхэсэн ...хүчиндсэн ...тэгээд бид 2 тэврэлдээд унтаад өгсөн ...2 дахь бэлгийн харьцаанд орох үед би эсэргүүцээгүй, өөрөө хүсэж бэлгийн харьцаанд орсон. Хамгийн анхны мэдүүлэг өгөх үед миний өгч байгаа мэдүүлэгт манай эгч Намуунцэцэг оролцсон учраас би эгчийнхээ дэргэд худлаа хэлсэн юм. Харин одоо өгч байгаа мэдүүлэг болон үүний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 удаа бэлгийн харьцаанд орсон. ...” гэсэн,

1хх 69-70 “гэрч Баттулгын мэдүүлэг /Батбилэгтийн төрсөн дүү/ Э над руу согтуу залгаж дууддаг өдөр надад би 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд явж байна гэж хэлсэн. ...” гэсэн,

1хх 165 “...өчигдөр гэхдээ аймаар гоё байсан..., чамд ямар байсан... гэх хохирогчийн шүүгдэгч рүү бичсэн цахим чат. ...” гэсэн,

1хх 150-218 “...шүүгдэгч болон хохирогч нар ямар харилцаатай байсан талаар цахим чат. ...” гэсэн,

1хх 199 “...маргааш би 16 хүрнэ шүү дээ, тийм үү, тийн. ...” гэсэн мэдүүлгүүд.

Мөн дээрх шүүхийн шийтгэх тогтоолын шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт “...У.Б нь ...бага насны хүүхэд болох Х.Э 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 13 нас 2 сар 20 хоногтой байхад нь мөн 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 нас 3 сартай байхад нь нийт 3 удаа бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн....” гэм буруутайд тооцсон.

Гэтэл анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслээр хэргийг дахин шалгах боломжтойг шүүх анхааралгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцлийг хангаагүй шийдвэрлэсэн байна. Тухайлбал, шүүгдэгч У.Бийн төрсөн дүү болох Хулангоо нь 14 настай мөн насанд хүрээгүй хохирогч өөрийгөө “15 настай, 16 насны төрсөн өдөр болж байна” гэж шүүгдэгч Батбилэгтэд зурвасаар болон У.Бийн төрсөн дүү болох У.Баттулгад 16 настай гэж хэлж байсан зэрэг хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг бага насны бус өсвөр насны хүүхэд гэж бодитой төөрөлдсөн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж үзэлгүй орхигдуулсан байна. Учир нь шүүгдэгч У.Б нь насанд хүрээгүй хохирогч Х.Э 13 настай болохыг хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орсны дараа мэддэг. Мөн ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн шинжтэй нөхцөл байдал тогтоогддоггүй. Хэрвээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдэж байгаа хүн хохирогчийг 14 насанд хүрсэн гэж бодитойгоор төөрөлдөж эндүүрсэн нь нотлогдвол бага насны бус харин өсвөр насны хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болох юм.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.  

Насанд хүрээгүй хохирогч Х.Этус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх миний чатаар Ариунболор эгч намайг 16 настай гэж хэлсэн бөгөөд би түүнээс хойш өөрийгөө 16 настай гэж хэлсэн. Бид 2 үерхэж байсан. Бэлгийн харьцаанд сайн дураараа ярилцаж байгаад орсон. Батбилэгттэй анх бэлгийн харьцаанд орсон. Эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. ...” гэв.  

Насан хүрээгүй хохирогч Х.Эийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Эхэлэхдээ “У.Б бид хоёр үерхэж байсан” гэж хэлдэг. Миний үйлчлүүлэгч У.Бтэй харилцаж байхдаа өөрийнхөө насыг олон янзаар хэлж байсан байдаг. Мөн бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн асуудал байхгүй гэж хэлдэг. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг нарийн сайн тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Х.Эөөрсдийн харилцааг буруу талаас нь ойлгож их хэмжээний ял оногдуулсанд түүнд хүндээр тусч байгаа гэдгээ өмгөөлөгч надад хэлсэн. Хэргийг тал бүрээс дүгнэж бодит дүгнэлт хийж өгнө үү. Миний үйлчлүүлэгч сэтгэл зүйн хувьд эмзэглүүштэй байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан, үерхэж байсан, насны хувьд төөрөгдөлд орсон зэрэг нь хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

У.Б нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд бага насны хүүхэд болох Х.Э 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 13 нас, 2 сар, 20 хоногтой байхад нь мөн 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 нас, 3 сартай байхад нь нийт 3 удаа бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-7, 24, 25/, нас тоолсон тэмдэглэл /1хх 26, 31/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх 28, 38/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 27, 39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 32-37/, баримт хүлээн авсан тэмдэглэл /1хх 149-206/, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 207-250, 2хх 1-11/ зэрэг нотлох баримтууд болон,

насанд хүрээгүй хохирогч Х.Эийн “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Батбилэгт ах намайг “чи ахынхаа насан дээр ирсэн бол чамайг найз охиноо болгохгүй юу” гэж чат бичээд байсан ба намайг “найз охин болох уу, хоёулаа үерхэх үү” гэж надаас чатаар залгаад байхаар нь би аавыг унтасны дараа 21:00-22:00 цагийн үед гэрээсээ гараад дуудсан газар нь буюу Өргөө кино театрын хажууд байх нэг байранд очиж уулзаад юм ярьж сууж байгаад 23:30 цагийн үед гэртээ харилаа гэсэн чинь “за” гээд салаад явсан юм. Тэгээд би чатаар найз Заяатайгаа чатлаад оройтсон болохоор найзынхаа гэрт хонохоор болоод Батбилэгт рүү “найзындаа хонолоо гээд чат бичсэн чинь наашаа хүрээд ир” гээд байсан. Би “яахын бэ” гэсэн чинь зүгээрээ “би чамайг яах ч үгүй ээ, би чамд нэг өрөө олоод өгье” гээд байсан. Тэгээд намайг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Айриш” гээд зочид буудал нь дээрээ нийтийн байртай доороо зочид буудалтай газар байсан. Намайг 4 давхарт 408 тоотод дагуулж орсон. Би тэрийг эхэндээ тэр байрыг гэр нь гэж мэдээгүй зочид буудлын өрөө гэж бодсон байсан. Тэгээд гэрт нь шөнийн 00 цагийн орчим орсон. Гэрт нь хүн байхгүй Батбилэгт ганцаараа байсан. ...Тэгээд би орон дээр нь хэвтэж байсан чинь миний хажуугаар орж ирээд хэвтсэн. Надад ор засаж өгсөн, цагаан давуутай хөнжилтэй байсан. Би гадуур хувцастайгаа хөнжилд нь орсон байсан. Батбилэгт дээгүүрээ нүцгэн бэлтгэлийн өмдтэй миний хажуугаар орж ирээд “наашаа хараад хэвтчих, тэврээд хэвтье” гээд намайг өөр рүүгээ харуулаад миний уруул дээр үнсээд байсан.

 Тэгээд миний өмдийг шувтлах гээд байхаар нь би “болохгүй ээ, би дөнгөж 13 настай, жоохон шүү дээ, чи мэдэж байгаа биз дээ” гэхэд “мэдэж байгаа” гээд байсан ба “миний сарын юм ирчихсэн байгаа, болохгүй ээ” гэж худлаа хэлсэн чинь хэсэг чимээгүй тэвэрч хэвтэж байгаад гэнэт миний дээр гараад миний 2 гарыг орон дээр дараад миний дээрээс биеэрээ дараад хэвтсэн, дараа нь миний өмдийг хүчээр тайлсан ба эсэргүүцээд гараараа түлхсэн, бас хөлөөрөө нуруу өгзөг хэсэг рүү нь 3-аас 4 удаа цохисон чинь яах ч үгүй байсан ба “зүгээрээ сүртэй ш дээ ганц удаа, надад бэлгэвч байгаа” гээд байсан ба надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Эхлээд миний бэлэг эрхтэнд Батбилэгт нь баруун гарынхаа хуруугаа хийгээд байсан. Тэр үед их өвдөж байсан. Дараа нь бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Тэр үед Батбилэгт бэлгэвч хэрэглэсэн, түрүүвчнээсээ гаргаад байх шиг байсан. Намайг дарж хэвтэхээсээ өмнө ухаад гаргасан байх. Намайг дээр дарж хэвтсэн байхдаа бэлгэвч байгаа гээд харуулаад байсан. Намайг хүчирхийлж дууссаны дараа 00 ороод шээх гэж байхдаа тонгойгоод бэлэг эрхтэнээ харсан чинь жоохон цус болчихсон байсан.

...2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “юу хийж байна” гэхээр нь би “гэртээ байна” гэсэн чинь “ахынх нь нуруу өвдөөд байна, чи нэг нурууны наалт аваад ирээч” гэхээр нь би эмийн сангаас нурууны наалт аваад “Айриш” буудал дээр нь очиж гэрт нь буюу 408 тоотод ороод нуруунд нь наалт нааж өгсөн. Тэгээд гэрт нь хүн байхгүй, дүү нь ажилтай гээд байхгүй байсан. Намайг гэртээ байхдаа үнсээд байсан ба намайг “гутлаа тайлаад орон дээр гараад ир” гээд байсан. Тэгээд би гутлаа тайлаад орон дээр гараад хажууд нь хэвтэж байхад юм ярьж байгаад намайг үнсээд байсан, би бас үнссэн. Тэгээд би өөрөө хүсээд бэлгэвчтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр үед 5 минут болоод дууссан. ...Хамт хувааж нэг лааз пиво уусан. Тэгээд ахын дүү чи согтуу яаж гэртээ харих вэ маргааш эрүүл болчихоод харьчих гээд намайг “Айриш” буудлын 2 давхарт 210 гэсэн дугаартай өрөөнд оруулсан санагдаж байна. ...Би Батбилэгттэй бас чат бичээд “хаана байгаан” гээд байхаар нь би “нэг газар байна” гээд хэлчихсэн байсан.

...Намайг хэвтэж байхад миний өмдийг шувтлах гээд үнсэж аваад хөх, өгзөг хэсэгт илээд байхаар нь би “яах гээд байгаан" гэсэн чинь “уулзаагүй удсан юм чинь сүртэйшдээ, дээр зүгээр л хийчихсэн биздээ, яагаад маяглаад байгаа юм” гээд байсан. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үедээ бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Би өөрийгөө 14 настай, дүү Хулангоотой нь чацуу гэж танилцуулж байсан. Гэхдээ намайг бэлгийн харилцаанд орохоос өмнө 13 настай гэдгийг мэдэж байсан. Бас би өөрөө бэлгийн харьцаанд орохоосоо өмнө 13 настай гэдгээ хэлсэн байсан. ...Би яг тэр мессежийг өөрөө бичээгүй, манай үеэл эгч Ариунболор миний гар утсаар бичсэн. ...Тэгээд Эгшиглэн “дуудчих харъя” гээд байсан учраас Батбилэгтийг чатаар дуудсан юм. Тэр өдөр бид хоёр 2 удаа бэлгийн харьцаанд орсон. ...” /1хх 44-47, 49-50, 53-55/,

гэрч У.Баттулгын “...Тэгээд би гарч тамхи татчихаад эргээд ороод ирэхэд Х.Эминий оруулсан өрөөнд байгаагүй, би дээшээ гараад ах бид хоёрын байрладаг 408 тоот өрөөнд ороход Х.Э, У.Б ах хоёр хамт байсан. Ах орон дээр хэвтээд Х.Эбуйдан дээр сууж байсан. ...” /1хх 69-70, 72-73/,

            гэрч Ж.Намуунцэцэгийн “...Би У.Бтэй утсаар яриад “13 настай жоохон хүүхэд авч гадуур хонолоо” гэж загнасан. Тэрнээс өмнө Х.Э дагуулж явж Ариунболор, Хулангоо нарыг хайж яваад ирэхэд нь би загнаагүй. ...” /1хх 82-83/,  

            яллагдагч У.Бийн “...Манай гэр нэг ортой бөгөөд бид хоёр тэр орон дээр сууж байхдаа үнсэлцэж байгаад би түүнийг “өмдөө тайлчих” гэж хэлэхэд Х.Э“итгэлгүй байна” гэж хэлэхэд нь би үнсэхээ болиод тэврэлдээд хэвтсэн. ...03 цагийн орчим бид хоёр өөрсдөө хувцсаа тайлаад 10 минут орчим бэлгийн харьцаанд орсон. ...Х.Эсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бид хоёр орон дээр хамт хэвтэж байгаад дахин бэлгийн харилцаанд орсон. Би түүнийг 16 настай гэж бодож байсан. ...” /1хх 141-144/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Эийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 5-аас 7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Х.Эийн охин хальс хуучин урагдалтай байна. Хэзээ урагдсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх биологийн шинжилгээгээр Х.Эийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Шүүх бактериологийн шинжилгээгээр Х.Энь бэлгийн замын халдварт Тэмбүү, Дох, заг хүйтэн, трихомониаз өвчний халдваргүй байна. 2022.8.01-ний өдрийн байдлаар Х.Энь жирэмсэн биш байна .  ...” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10327 дугаар /1хх 84-90/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хар өнгийн дотоожин дээрээс цус, эр бэлгийн илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй. Хар өнгийн дотоожин дээрх цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүнийх байна. Хар өнгийн дотоожин дээрх эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь холимог байх тул дүгнэлт өгөх боломжгүй.  ...” гэсэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3789 дугаар /1хх 91-96/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...У.Б нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна. У.Бийн бэлэн эрхтний хэвийн үеийн хэмжээ 7,0 см урт, 10,0 см өргөн, массаж хийх үед хөвчрөлгүй байсан тул дааврын шинжилгээ өгсөн. У.Б нь 2 дугаар бүлгийн цустай байна. У.Бээс авсан цус, арчдас, наалдцын шинжилгээгээр тэмбүүгийн архаг халдвартай байна. ДОХ, заг хүйтэн, трихомониаз илрээгүй. ...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13811 дугаар /1хх 98-104/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Илгээх бичгийн 7991 дугаартай У.Батбилэг, 6098 дугаартай Х.Эийн хатаасан цусны ДНХ-н тогтцыг тогтоов. Шинжээч Б.Шинэбаярын 9 дүгээр сарын 13-ны өдрийн №3789 дугаартай дүгнэлтийн хохирогч Х.Эрхэмхүслэгийн хар өнгийн дотоожин дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-н тогтоц нь илгээх бичгийн 7991 дугаартай У.Батбилэгийн хатаасан цусны ДНХ-н тогтоцтой тохирсон. Шинжээч Б.Шинэбаярын 9 дүгээр сарын 13-ны өдрийн №3789 дугаартай дүгнэлтийн хохирогч Х.Эрхэмхүслэгийн хар өнгийн дотоожин дээр илэрсэн хучуур эс, цусны ДНХ-н тогтоц нь илгээх бичгийн 6098 дугаартай Х.Эийн хатаасан цусны ДНХ-н тогтоцтой тохирсон. ...” гэсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5076 дугаар /1хх 112-116/,

             “...У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. ...Хэрэг хариуцах чадвартай байна. ...Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 976 дугаар /1хх 105-107/,

            “...Х.Энь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Өөрийн насны түвшинд үйл явдлыг бодитоор тусган илэрхийлэх, мэдүүлэх чадвартай. ...Хэргээс шалтгаалан сэтгэцийн өвчин, эмгэгтэй болсон гэх шинж баримт одоогоор үгүй байна. ...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 990 дугаар /1хх 109-111/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн У.Бийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч У.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нар давж заалдах гомдолдоо “...зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орсон байхыг шаардах бөгөөд хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд У.Бийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл насанд хүрээгүй хохирогч Х.Эийн “...Тэгээд миний өмдийг шувтлах гээд байхаар нь би “болохгүй ээ, би дөнгөж 13 настай, жоохон шүү дээ, чи мэдэж байгаа биз дээ” гэхэд “мэдэж байгаа” гээд байсан ба “миний сарын юм ирчихсэн байгаа, болохгүй ээ” гэж худлаа хэлсэн чинь хэсэг чимээгүй тэвэрч хэвтэж байгаад гэнэт миний дээр гараад миний 2 гарыг орон дээр дараад миний дээрээс биеэрээ дараад хэвтсэн, дараа нь миний өмдийг хүчээр тайлсан ба эсэргүүцээд гараараа түлхсэн, бас хөлөөрөө нуруу өгзөг хэсэг рүү нь 3-аас 4 удаа цохисон чинь яах ч үгүй байсан ба “зүгээрээ сүртэй ш дээ ганц удаа, надад бэлгэвч байгаа. ...” гээд байсан ба надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон..” гэж тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримтгүй, анхан шатны шүүхээс У.Бийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон байх тул шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч У.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “өөрөө хүлээн зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ асуудал болсон. ...” гэжээ.

Уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тайлбарт “...Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. ...” гэж тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын “...тохиролцож, зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. ...” гэх тайлбаруудыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч У.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ