Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2016/0020/З |
Дугаар | 126/ШШ2016/0019 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 126/ШШ2016/0019
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: иргэн Д.О*************-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдуулан гаргасан
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э************* . Л.С************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э************* , Б.Б************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх, нэхэмжлэгч Д.О*************-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/19 дүгээр тушаалаар мал зүйч мэргэжилтэй Д.О*************-ийг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү 2 шаардлагын тухайд хариуцагч нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн бусад шаардлага буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай шаардлагын тухайд :
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар итгэмжлэлд заагдсан эрх, үүргийнхээ хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны явцад харилцан эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсангэрээнд:
1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд зөрүүтэй байгаа албан тушаалын нэрийг нэг мөр болгосон шийдвэрийг аймгийн Засаг даргаар нөхөж гаргуулах;
2.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард /улсын байцаагч/ гэж нэмэлт тодотгол хийлгүүлэх;
3.нэхэмжлэгч Д.О*************-ийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ТЗ-6-3 ангилалаар нөхөн гаргуулах;
4.Цаашид Д.О*************-т олгох цалинг ТЗ-6-3 ангилалаар тооцож олгох талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав. Гэрээг биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулна гэжээ.
Иймээс Д.О*************-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарэвлэрэн тохиролцсоноо бичгээр илэрхийлж гарын үсгээ зурж маргаанаа дуусгавар болгосон явдал нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасан үндэслэл, нөхцөл байдал илэрсэн тул нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1,43.2, 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Д.О*************-ийн нэхэмжлэлтэй Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдох Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай" шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан Д.О*************-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, Д.О*************-ийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь буюу 17550 /арван долоон мянга таван зуун тавин/ төгрөгийг Аймгийн Засаг даргын Тамгын газраас болон Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН