| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01100/И |
| Дугаар | 155/ШШ2024/01156 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/01156
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/01156 | Хаймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.А-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01100/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан хүсэлтээ: Тайчууд овгийн В.А 1970 онд Ш-И суманд төрсөн, 1986 онд сумын дунд сургуулийг төгсгөж, Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвд элсэн суралцаж, тус сургуулийг 1988 онд шуудан телефон, телеграфч мэргэжлээр төгссөн байна. Ингээд түүнийг өөрийнх нь төрөлх Ш-И суманд ажиллуулахаар Хаймгийн Холбооны газраас томилж, тус сумын холбооны салбарт 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2006 оны 05 дугаар сарын 03- ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан байна. Хүсэлт гаргагч В.А нь хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил эрхэлж байсан учраас өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Хаймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын довтрээ үрэгдүүлснээс шалтгаалан түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна. В.А нь өөрийн ажиллаж байсан байдлаа баталгаажуулах боломжгүйд хүрч эрх нь зөрчигдөж байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд Тайчууд овгийн В.Бийн Ш-И сумын холбооны салбарт 1988 оны 07 дугаар сарын 15-наас 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн М сумын иргэн В.Б нь Ш-И сумын холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-наас 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан нь түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрээ үрэгдүүлснээс шалтгаалан өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй болсонтой холбоотой байна.
Нэхэмжлэгч В.Б нь 1970 онд Ш-И суманд төрсөн, 1986 онд сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөн Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвд элсэн суралцаж, тус сургуулийг 1988 онд шуудан телефон, телеграфч мэргэжлээр төгссөнөөс хойш Ш-И сумын холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагч буюу оператороор тасралтгүй ажилласан байна. Тухайн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан Х аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаар тушаал, Х аймгийн Холбооны газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 74 дугаар тушаал, Х аймгийн Холбооны газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж өгсөн цалингийн түүвэр, Хаймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн архивын лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн архивын лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч В.А нь 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Н.Бүрэнжаргал, 1994 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Өнөржаргал, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Н.Алтанчимэгийг төрүүлсэн нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаанаас харагдаж байгаа ба тухайн үеүдэд төрсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах тэтгэмжтэй байсан хугацаа нь тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын дагуу тасралтгүй ажилласан хугацаанд тооцогдох юм. Нэхэмжпэгч нь тэтгэвэр тогтоолгох болзол хангасан боловч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байна.
Иймд М сумын иргэн В.Бийн Хаймгийн Шинэ- Идэр сумын холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-наас 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагчаар тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгне үү. Нэхэмжлэгч холбооны залгагч буюу нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байгаа бөгөөд хэдийгээр 1995 оноос хойшхи хугацаа бас байгаа боловч нөхцөл байгаа учир шүүхээр тогтоолгох эрх зүйн үндэслэлтэй гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хаймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаар тушаалын архивын хуулбар, Монголын цахилгаан холбоо ХК Хаймгийн Холбооны газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 74 дугаар тушаалын архивын хуулбар, Хаймгийн Холбооны газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр лавлагаагаар гаргаж ирүүлсэн Ш-И сумын Холбооны салбарын ажилтан В.Аийн 1989-1993 онуудад авч байсан цалингийн түүвэр, Хаймгийн Нийгмийн даатгалын газрын Ванган овогтой Адилбишийн Хаймгийн Холбооны газарт 1996 оны 1, 3, 5-9 дүгээр саруудад 1997 оны 1-7, 9 дүгээр саруудад, 1999 оны 1-12 дугаар саруудад, 2000 оны 1-12 дугаар саруудад, 2001 оны 1-12 дугаар саруудад шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс лавлагаагаар авсан В.Аийн 2001 оноос 2006 онуудын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, охин Н.Бүрэнжаргал, охин Н.Өнөржаргал, Н.Алтанчимэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа, В.Аээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Л.Содномхишигт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Тунгалаг, Г.Эрдэнэчимэг нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс В.Аийн ХААТР-1 (А), ХААТР-21 (А), ХАЯГИЙН ХУУДАС №7 баримтын лавлагаа, Хаймгийн Архивын тасгаас тушаалын хуулбарыг, Хаймгийн Холбооны газраас цалин хөлсний лавлагааг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч В.А нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай тул Х аймгийн Шинэ- Идэр сумын холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-наас 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны газарт залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэгт:
Хаймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай ...Гурав. Ш-И сумын Холбооны салбарын оператор В.Хишигжаргалын амралттай байх хугацаанд ажиллаж байгаа Чойжилыг 1988 оны 7 дугаар сарын 15-наас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн В.Аийг оператороор ажиллуулсугай. ... гэх бичилттэй Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хаймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Х аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай 1. Тэтгэмжтэй чөлөөг хавсралт №1, 2-д заасан эхчүүдэд тус тус олгосугай. ... хавсралтын 6-рт. Нэр-А , Эрхэлсэн ажил, аль салбар- Ш-И залгагч, амаржсан он, сар, өдөр- 1992-11-02, чөлөө эхлэсэн он, сар, өдөр- 1992-12-29 чөлөө дуусах он, сар, өдөр- 1992-07-01 ... гэх бичилттэй Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, тушаалын хавсралтад Хаймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Хаймгийн Холбооны газрын УҮГ даргын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай 1. ... Ш-И сумын Холбооны салбарын залгагч В.А нь 1994 оны 8 дугаар сарын 06-нд амаржсан тул 1994 оны 10 дугаар сарын 11-нээс 1995 оны 8 дугаар сарын 11-нийг дуустал ... тус тус тэтгэмжтэй чөлөөг олгосугай. ... гэх бичилттэй Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын Хаймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Хаймгийн Холбооны газраас лавлагаагаар гарган ирүүлсэн Ш-И сумын салбарын ажилтан В.А-ийн 1989 оны 3-4, 6 дугаар сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1991 оны 1-6, 10 дугаар сар, 1992 оны 1-2, 8 дугаар сар, 1993 оны 1-4, 6, 9-12 дугаар саруудад ажиллаж байсан хугацааны цалин хөлс бичигдсэн цалин хөлсний түүвэр болон цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),
Хаймгийн Нийгмийн даатгалын газрын В овогтой А-ийн Х аймгийн Холбооны газарт 1996 оны 1, 3, 5-9 дүгээр саруудад 1997 оны 1-7, 9 дүгээр саруудад, 1999 оны 1-12 дугаар саруудад, 2000 оны 1-12 дугаар саруудад, 2001 оны 1-12 дугаар саруудад шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа 2 хуудас (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр лавлагаагаар авсан В-ийн А-ийн 2002 оны 01 дүгээр сараас 2006 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2 хуудас (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),
В.А нь охин Н-ын Б-ыг төрүүлсэн болох нь *** иргэний бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар, охин Н-ын Ө-ын төрүүлсэн болох нь *** иргэний бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар, охин Н-ын А-ийг төрүүлсэн болох нь *** иргэний бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар тус тус тэмдэглэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа 3 хуудас (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),
Тайчууд В.Б (***)- ийн Х-аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Холбооны сургалтын төв, ажилд орсон он: 1986, цех, тасаг, бригад: 2-р курс, эрхэлдэг ажил: оюутан, эрхэлж эхлэсэн он: 1986 гэж 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),
Тайчууд В.Б (***)- ийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн Хаана, ямар ажилтай: Ш-И 10 жилд сурагч ... гэж 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 23 дугаар хуудас),
Тайчууд В.Б (***)- ийн Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 20-21 дугаар хуудас),
Хаймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 341 дугаартай Хаймгийн Холбооны газрын 1995, 1998 оны тайланг нэрсээр гаргаж ирүүлсэн боловч В.Б (***)-ийн нэр тайланд байхгүй болно. гэх албан бичиг 1 хуудас,
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Г.Эрдэнэчимэгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би Х аймгийн М хотын Холбооны газрын малчны хариуцсан залгагчаар 1990 оны 9 дүгээр сар буюу намар анх ажилд орсон бөгөөд намайг ажилд орохоос өмнө В.А нь Ш-И сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан. Би түүнийг яг хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй. Тэгээд би 1992, 1994 онуудад хүүхэд төрүүлсэн бөгөөд 1994 онд хүүхдээ төрүүлээд эргэж ажилдаа ороогүй ажлаасаа гарсан бөгөөд В.А нь мөн надтай 1992, 1994 онуудад хүүхэд төрүүлж бид хоёр хамт нэг тушаалаар чөлөө авч байсан. Харин Ш-И сумын Холбооны эрхлэгчээр В.А-ийн аав В гуай ажилладаг байсан. Би Хаймгийн М хотын Холбооны газарт 1990 оноос 1996 онуудад залгагчаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 22-23 дугаар тал), зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Тунгалагийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Намайг Х аймгийн М хотын Холбооны газарт хот хоорондын залгагчаар ажиллаж байхад В.А нь 1988 оны зун Ш-И сумын Холбооны салбарт залгагчаар анх орж байсан. Түүнээс хойш Ш-И сумын Холбоонд 2006 хавар манай байгууллага баахан орон тооны цомхотгол хийсэн бөгөөд В.А тэр үеэр орон тооны цомхотголд орж ажлаасаа гарч байсан. Энэ нь залгагчийн албан тушаалыг оператор гэдэг бөгөөд энэ хоёр үг нь нэг утгатай үг юм. Х аймгийн М хотын Холбооны газрын даргаар намайг анх ажил ороход Баасанжав, Ичинноров, Чогжмаа, Лувсандорж намайг тэтгэвэрт орох үед Баярбилэгт нар ажиллаж байсан. Ер нь бол олон даргын нүүр үзсэн дээ. Би Х аймгийн М хотын Холбооны газарт 1976 оноос 2007 онуудад хот хоорондын залгагчаар тасралтгүй 31 жил ажиллаж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэрт орсон. ... гэх мэдүүлэг 2 хуудас зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч В.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэж зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байгаа гэж тайлбарласан ба шүүх тодорхой нөхцөлд хамаарах ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч В.А-ийн Х аймгийн Холбооны газрын Ш- И суман дахь холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-наас 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайчууд В.Б (***)-ийн Х аймгийн Холбооны газрын Ш- И суман дахь холбооны салбарт 1988 оны 7 дугаар сарын 15-наас 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА