Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01157

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01157

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01183/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч З.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие З.О- нь У аймгийн С  суманд 1964 онд З-ын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Дархан-Уул сумын 9 дүгээр сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1980 онд төгсөж, Дархан хот дахь Политехникумд 1981 онд элсэн орж суралцаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан 3 жил хугацаат цэргийн алба хааж 1985 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн политехникийн коллеждоо суралцаж 1987 онд геологийн хайгуулч, техникч мэргэжил эзэмшиж төгссөн. Сургуулиа төгсөөд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицид 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс маршрутын III зэргийн ажилчинаар анх томилогдон 1991 оныг дуустал техникчээр ажиллаж байсан билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн Зураглалын экспедицидэд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1991-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.

Иймд З.О- миний Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицид 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд маршрутын III зэргийн ажилчин, техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би У аймгийн У суманд *** өдөр төрсөн. Бага насаа аав, ээжийн хамт С суманд өнгөрүүлсэн. Аав маань 1972 онд нас барж би Дархан-Уул аймагт байдаг том эгч рүүгээ шилжсэн. Тэнд сургуульд орж 8 дугаар ангиа 1980 онд төгсөөд Дарханы Политехник коллежид 1980 оны намар орж суралцаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргээс 1984 онд халагдаж ирээд 1987 он хүртэл сургуульдаа сурч төгсөөд томилолтоор М сумын геологийн экспедицэд техник геологичоор ажиллаж эхэлсэн. Дараа нь Х аймгийн Б суман дахь 1 дүгээр ангид 1991 оныг дуустал ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу шилжихээр болоод шилжсэн. Түүний дараа Заамарын Монгол Алт компанид угаагчаар 1992 оноос 1997 он хүртэл ажилласан. Түүнээс хойш одоог хүртэл хувийн байгууллагад ажиллаж байгаа. Одоо би 1987 оноос 1991 оныг дуустал М-ийн геологийн экспедицэд ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох хүсэлттэй байна. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэв.

Нэхэмжлэгчээс З.О-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х геологи ХК-ийн 2024 оны 38 дугаартай албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 длугаар сарын 15-ны өдрийн 11/940 дугаартай албан бичиг, Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай Ажилд шинээр авах, томилох, ажил өөрчлөх, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл геологийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Ажиллагсадын 1990 оны ээлжийн амралтын хуваарь бабтлах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, З.О-ын Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дархан хот дахь политехникумыг 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Геологийн хайгуулын техникч мэргэжлээр төгссөн бүртгэлийн №*** дугаартай дипломын хуулбар, Х Геологи ХК-аас лавлагаагаар гаргаж ирүүлсэн М  дахь зураглалын экспедицид ажиллаж байсан З.О-ын 1987-1991 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, Мөрөн дахь Зураглалын экспедицээс 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр З.О-ын шагнасан Баярын бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.О-ын ХААТР-1 (А), ХААТР-21 (А), ХАЯГИЙН ХУУДАС №7 баримтын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас тушаалын хуулбарыг, Х  Геологи ХК-аас цалин хөлсний лавлагааг зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч З.О- нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай тул Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа М  дахь Зураглалын экспедицид 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд маршрутын III зэргийн ажилчин, техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэгт:

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай ...2. ... З-ын О- ... нарыг ГУУҮЯ-ны сайдын 1986 оны 44 тоот тушаалын дагуу 1987 оны 4 дүгээр сарын 01-нээс 3 сарын хугацаагаар маршрутын III зэргийн ажилчнаар түр дадлагажуулан ажиллуулсугай. ... гэх бичилттэй Ажилд шинээр авах, томилох, ажил өөрчлөх, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицийн даргын 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай ...3. З овогтой О-т 2000 төгрөгийн тусламж ... олгосугай. ... гэх бичилттэй Ажилд авах, чөлөө, тэтгэмж олгох тухай тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас ( хх-ийн 5 дугаар хуудас),

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа М  дахь Зураглалын экспедицийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай ...6.1989 оны социалист уралдаанд тэргүүн байр эзлэсэн буюу байгууллагын ажил мэргэжлийн аварга болсон хувь хүмүүсийг хавсралт №1-ээр шагнаж урамшуулсугай. ... хавсралтын 11-рт. З.О-, техник геологи, 75=00 ... гэх бичилттэй Шагнаж урамшуулах, буцалтгүй тусламж олгох, хонь данснаас хасах тухай тушаал, тушаалын хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),

 

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай 1. Экспедицийн нийт ажиллагсадын 1990 оны ээлжийн амралтын хуваарийг тушаалын хавсралт №1-ээр баталсугай. ... тушаалын хавсралтын ... 1-р анги ...8-рт. З.О- техник ... гэх бичилттэй Ажиллагсадын 1990 оны ээлжийн амралтын хуваарь бабтлах тухай тушаал, тушаалын хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),

 

З.О-ын Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дархан хот дахь политехникумыг 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Геологийн хайгуулын техникч мэргэжлээр төгссөн бүртгэлийн *** дугаартай дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, (хх-ийн 5 дугаар хуудас),

Х геологи ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 54-р тогтоолын дагуу Мөрөн Зураглалын экспедиц нь Х  Геологи ХК болж улсын бүртгэлд бүргэгдлсэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй албан бичиг 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

Х Геологи ХК-аас лавлагаагаар гарган ирүүлсэн нэхэмжлэгчийн Мөрөн дахь зураглалын экспедицид 1987 оны 5, 7-12 дугаар сар, 1988 оны 1-2 сар, 4-12 дугаар сар, 1989 оны 2-10, 12 дугаар сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1991 оны 1-8, 9 дүгээр саруудад ажиллаж байсан хугацааны цалин хөлс бичигдсэн цалин хөлсний түүвэр болон 70 дугаар дансны хуулбар (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),

М  дахь Зураглалын экспедицийн Намын үүрээс 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр З.О-ыг шагнасан Баярын бичгийн нотаритчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),

 

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/940 дугаартай Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицийн даргын 1991 оны тушаал шүүж үзэхэд З.О-ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй албан бичиг 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

Таргуд Замбын О- (РЭ64081471)-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Зураглалын экспедиц, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: 1-р анги, эрхэлдэг ажил: техник геологи, эрхэлж эхлэсэн он: 1987 гэж 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

Таргуд З-ын О- (***)-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн Хаана, ямар ажилтай: Мөрөн Зураглалын экспедиц техник геологи ... гэж бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 23 дугаар хуудас),

Таргуд З-ын О- (***)-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 20-21 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч С.Энхжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Намайг Геологи уул уураайн үйлдвэрийн яамны М  дэх Зураглалын экспедицид техник геологиор ажиллаж байхад З.О- нь 1987 онд манай байгууллагад Баянзүрх сумын Дээд мөрөнгийн 1 дүгээр ангид техник геологиор томилогдон ажиллах болсон. Тэрнээс хойш бид 1990 оныг дуустал хамт ажилласан. Бидний ажиллаж байсан Зураглалын экспедицид дотроо 12 ангитай, 100 гаруй инженер техникийн ажилчидтай, жолооч, туслах ажилтан гээд 300 шахам ажилтантай байсан. Нэг анги нь гэхэд 20 гаруй ажилчинтай байдаг байсан. Би Геологи уул уураайн үйлдвэрийн яамны Мөрөн дэх Зураглалын экспедицид 1986 оноос 2016 оныг дуустал 30 жил техник геологи, инженер геологиор тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байсныг тэтгэвэрт ороход хураагаад авсан. Одоо бол надад ажил байдлын тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, Ойн номнууд байгаа. ... гэх мэдүүлэг, гэрч С.Энхжаргалын Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дархан хот дахь политехникумыг 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Геологийн хайгуулын техникч мэргэжлээр төгссөн бүртгэлийн №3710 дугаартай дипломын хуулбар, С.Энхжаргалын ажил байдлын тодорхойлолт 2 хуудас (хх-ийн 22-23 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч З.О- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч З.О-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицид 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд маршрутын III зэргийн ажилчин, техникчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З-ын О- (***)-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа М дахь Зураглалын экспедицид 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд маршрутын III зэргийн ажилчин, техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА