| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01192/И |
| Дугаар | 155/ШШ2024/01151 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01151
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01151 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Г.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01192/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.П нь нутгийн иргэн Ө.Б-д 2022 оны 01 дүгээр зарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ө.Б- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлөлт огт төлөлгүй ба зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хүү болох 6.000,000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрийг хашаа, байшингаа зарчихаад нэг дор өгнө гэсэн ооловч одоог хүртэл төлөөгүй бөгөөд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн.
Иймд Ө.Б-гээс зээлийн үндсэн төлбөр болох 10,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ө.Б- миний бие Г.Пын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.П нь Ө.Б- надаас зээлийн төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Ө.Б- холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 (арван сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.П-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б-гээс 174,950 ( нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ө.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 (арван сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г.П-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б-гээс 174,950 ( нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 87,475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА