Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2016/0020

 

2016 оны 6 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2016/0020

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О************* ХХК-ийн захирал Т.Нямбаатар;

Хариуцагч: Гааль, Татварын Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж************* , Я.Н*************  нарт холбогдох;

Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар 42 077 438.2 төгрөгийн татвар оногдуулсанаас 8 801 519.3 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О************* ,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О************* , хариуцагч татварын улсын байцаагч Ч.Ж************* , Я.Н************* , прокурор Ц.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н************* , Ч.Ж*************  нар тус компанийн санхүүгийн үйл ажиллагааны 2011-2013 оны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шалгалт хийсэн ба татварын улсын байцаагчийн1700009140 дугаар актаар 42 077 483,2 төгрөгийн татвар оногдуулснаас 8 801 519,3 төгрөгийн хүү, торгууль алдангийг Өршөөлийн хуульд харуулж, үндсэн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О************* ХХК-ийн захирал Т.Н*************-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Бид татварын байцаагч нарын тогтоосон үндсэн нөхөн төлбөрийг санхүүгийн байдлаас шалтгаалан энэ оны 2,3 дугаар улиралд үйл ажиллагаагаа явуулаад төлөхөө илэрхийлж аймгийн Татварын хэлтэстбичиг гаргаж өгсөн. Иймд Өршөөлийн тухай хуульд зааснаар хүү, алданги 8 801 519.3 мөнгөхамрагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Татварын хэлтсийн байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байдаг. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 71 тоот албан бичигт Шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн. Уг баримтаар улсын байцаагчийн актыг урьдчилан шийдвэрлүүлж Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь үүсэж байгаа юм. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд тухайн улсын байцаагчийн актаар тогтоогдсон хүү, алданги, торгуулийг өршөөлд хамруулна гэж заасан байдаг учраас 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 дугаартай татварын улсын байцаагчийн тогтоосон актын хүү, торгууль, алданги болох 8 801 519.3 мөнгийг Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгах нь зүйтэй юм. Хариуцагч нар нь үндсэн төлбөрийг төлсөн тохиолдолд алданги, хүү, торгуулийг Өршөөлийн хуульд хамруулна гэсэн зөвлөмж ирсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Өршөөлийн хуульд актын үндсэн төлбөрийг төлөхийг илэрхийлсэн гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэв.

Ч.Ж************* , Я.Н*************  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь Татварын хэлтэс шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн юм гэж тайлбарлаж байна. О************* ХХК нь Татварын улсын байцаагчийн 170009140 актыг хүлээн зөвшөөрөхгүй Маргаан таслах комисст хандаж, шийдвэр гарсан байдаг учраас татварын хэлтсээс дур мэдэн хүү, торгууль, алдангиас чөлөөлөх боломжгүй учраас шүүхэд ханд гэсэн. Учир нь Маргаан таслах комисс нь Татварын хэлтсийн дараагийн шатны байгууллага юм. Түүнчлэн Татварын ерөнхий газраас нөхөн төлбөрөө төлсөн тохиолдолд торгууль, алданги хүүг Өршөөлийн хуульд хамруулна гэсэн чиглэл, заавар ирж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

О************* ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн /хуучнаар/ татварын улсын байцаагч, Ч.Ж************* , Ч.Нацагдорж нарт холбогдуулан Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар 42 077 438.2 төгрөгийн татвар оногдуулсанаас 8 801 519.3 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулж, үндсэн төлбөрийн хэмжээг багасгуулах шаардлага бүхий нэмэжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Б.О*************  нь Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар 42 077 438.2 төгрөгийн татвар оногдуулсанаас 8 801 519.3 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн тул энэ шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. О************* ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн /хуучнаар/ татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар 42 077 438.2 төгрөгийн татвар оногдуулсанаас 8 801 519.3 төгрөгийн хариуцлагыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүссэн өргөдөл Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст гаргасан бөгөөд түүнд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 71 тоот албан бичгээр ... актаар ногдуулсан хариуцлагыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргахыг зөвлөсөн хариу өгсөнийг нэхэмжлэгч хүлээн аваад тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 6.1-д ... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана гэж заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн /хуучнаар/ татварын улсын байцаагч, Ч.Ж************* , Я.Н*************  нарын гаргасан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар 42,077,438.2 төгрөгийн татвар оногдуулсанаас 8,801,519.3 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н************* , Ч.Ж*************  нар О************* ХХК-ийн 2010-2013 оны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 361 088 522.2 төгрөгийн зөрчил илрүүлж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1700009140 дугаар актаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг баримтлан 33 275 918.9 төгрөгийн нөхөн татвар, 5 472 381.8 төгрөгийн торгууль, 3.261.481,5 төгрөгийн алданги, 67 656 төгрөгийн хүү, нийт 42 077 438.2 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

Нэхэмжлэгч О************* ХХК нь актаар ногдуулсан 33 275 918.9 төгрөгийнтөлбөрийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Монгол Улсын Их хурал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алдангийг өршөөн гэж шийдвэрлэжээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дунд ногдуулсан алдангийг өршөөн хэлтрүүлэх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар О************* ХХК-д ногдуулсан 5 472 381.8 төгрөгийн торгууль, 3 261 481.5 төгрөгийн алданги, 67 656 төгрөгийн хүү, нийт 8 801 519.3 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг Гааль, Татварын Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 170009140 тоот актаар О************* ХХК-д ногдуулсан 5 472 381.8 төгрөгийн торгууль, 3 261 481.5 төгрөгийн алданги, 67 656 төгрөгийн хүү, нийт 8 801 519.3 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг Гааль, Татварын Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс /Татварын улсын байцаагч Я.Н************* , Ч.Ж************* / нартдаалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН