| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01227/И |
| Дугаар | 155/ШШ2024/01200 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/01200
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/01200 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Г.Б- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01227/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б- нь С.Э-од 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн юм. Гэтэл С.Э- нь 1 сарын дараа буюу тохирсон хугацаандаа надаас зээлсэн мөнгөө өгөхгүй, мөнгөө авъя гэхэд ...зээл хөөцөлдөж байна, зээлээ аваад удахгүй өгнө... гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй болж, бүр намайг блоклож холбогдох боломжгүй боллоо.
Иймд С.Э-од зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б- нь С.Э- надаас 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч С.Э- зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь ) төгрөгөөс 47,475 ( дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 47,475 ( дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э-оос 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь ) төгрөгийн тал хувь болох 47,475 ( дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-од холбогдох зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Э-од нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь ) төгрөгөөс 47,475 ( дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 47,475 ( дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э-оос 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА