Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01218

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01218

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, М Ч-ийн Ө,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01209/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч-ийн Ө нь Х***анд 1970 онд Ч-ийн 4 дэх охин болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Ахлах ангиас М 1 дүгээр 10-н жилийн сургуулийг 1988 онд төгссөн. Х***ын Мандал нэгдэлд хоньчноор 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс элсэн орсон. Түүнээс хойш нэгдэл тартал тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй, цалингийн цэс байгаа боловч зарим нь дутуу зэргээс хамаараад миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудад ажилласан хугацаа нөхөн тооцуулж 11 жил авсан учраас 1990 оны ажилласан хугацааг давхардуулан шүүхээр тогтоолгохгүй болно.

Иймд Ч.Ө миний биеийг Х***ын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: М Ч-ийн Өын иргэний үнэмлэхийн хуулбар, Х***ын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Тус сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Ч- овогтой Өын ажилласан жил, авсан цалин хөлсний түүврийг сумын архивын 70-р данснаас түүвэрлэж лавлагаа олгов. гэх бичилт бүхий 1/68 тоот албан бичиг, 1988 оны 9-12, 1989 оны 1, 3-5 саруудын цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Ж.Ж-ын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тус аймгийн А-ын Мандал нэгдлийн даргын 1989 оны тушаал шүүж үзэхэд Ч.Өыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/320 тоот албан бичиг, Х***ын Мандал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд томилох тухай 63 дугаар тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаар 1990-1994 оны архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-9, 30-33 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.П, Д.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ч.Өын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Ч.Өын Х***ын Мандал нэгдлийн даргын тушаал болон түүнд холбогдох бусад тушаалуудын хуулбар зэргийг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Ө нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ч.Ө нь Х***ын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Х***ын Мандал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1.Ерөнхий боловсролын 8, 10-р ангиас МАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан ... Ч.Ө нарыг 13-р хэсэгт хоньчноор ...7-р сарын 1-нээс томилсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай 63 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Ч- овогтой Өын Х***ын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад ажиллаж байхдаа авч байсан 1988 оны 10-12, 1989 оны 1, 3-5 саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт Х***ын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-6, 35-37 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30/1363 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Ч- овогтой Өын ХААТР 1(А) баримтын ажилладаг байгууллага гэх хэсэгт А Мандал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт мал аж ахуй, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт А гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Гэрч Д.Дийн: ...Ц.Ө нь 1988 оны орчим 10 дугаар ангиа төгсөөд 1990 оныг хүртэл аав, ээж дээрээ мал малладаг байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Пгийн ...Ц.Ө нь 1978 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1988 онд 10 дугаар ангиа төгссөн. Ингээд 1990 оныг хүртэл аав ээжтэйгээ нэгдэлд мал малладаг байсан. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ө нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Х***ын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М Ч-ийн Өын Х***ын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН