| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01253/И |
| Дугаар | 155/ШШ2024/01219 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01219
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01219 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Х Ч-ын У,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01253/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч-ын У нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1968 онд Ч-ынн ууган охин болж мэндэлсэн бөгөөд Мөрөн сумын 8 жилийн сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. 1988 онд Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт сав угаагчаар ажилд ороод 1995 оныг хүртэл 7 жил ажиллаад, орон тооны цомхотголоор гарсан. Аймгийн архиваас холбогдох тушаал, мөн цалингийн цэс, гал түймрийн улмаас устаж олдохгүй байгаа зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ч.У миний биеийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ажилчин авч ажиллуулах тухай 38 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шинэ жилийн баяраар хариуцлагатай жижүүр эргүүл гаргах тухай 038 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралтын хуулбарын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилчин авч ажиллуулах тухай 26 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Сайшаан шагнах тухай 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 024 дүгээр тушаал, түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 16 дугаар тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Иргэн (даатгуулагч) Х овгийн Ч-ын У нь рд:ШШ11111111 нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх бичилттэй №1700000167 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төв-Угтаал ТМС-ийн боловсон хүчнээс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ч- овогтой Уд нээж олгосон №174704 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Ж.Жын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Тус аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1988, 1989 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ч.Уд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/100 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х Ч-ын Угийн иргэний үнэмлэхийн хуулбар, 3 дугаар цэцэрлэгийн хамт олны зураг, арын эгнээний баруун талын захад зогсож байгаа нь би өөрөө байна 1990 онд, 1989 оны зураг, 3 дугаар цэцэрлэгийн хамт олон, арын эгнээнй баруун талаасаа 2 дахь би өөрөө байна гэх тайлбаруудтай 2 ширхэг гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-13 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.Д, Л.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27, 29-32 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ч.Угийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгийн захиргаанаас Ч.Уд холбогдох тушаал шийдвэр болон цалин хөлсний баримт бий эсэх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-20, 28 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.У нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал сав угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.У нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар тодруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж-удирдлагын шинэчлэлээр орон нутгийн хотууд сумын статустай болсон байх ба Мөрөн хотыг 1994 оны УИХ-ын 33 дугаар тогтоолоор сумын зэрэглэлтэй болгон өөрчилжээ.
Иймд энэ тогтоолд нийцүүлж нэхэмжлэгч Ч.Угийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд тус тус сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр нэхэмжлэгч Ч.У нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд тус тус сав угаагчаар ажиллаж байсан болох нь
Ч- овогтой Уд Төв аймгийн Угтаал дахь Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон №174704 дугаартай, 03. 1986 02 08 Мөрөн хотын ХБ трестэд ногоочноор түр авч ажиллуулав. Мөрөн ХБ трестийн даргын 1986 оны 09-р сарын 10-ны өдрийн 71-р тушаалаар 04. 1986 12 07 Улирлын ажилтай байсан тул ногоочны ажлаас чөлөөлөв. ХБ трестийн даргын 1986 оны 12-р сарын 11-ний өдрийн 113 тоот тушаалаар, 05. 1988 11 19 Мөрөн Хүүхдийн 3-р цэцэрлэгт сав угаагчаар авч ажиллуулав. Цэцэцрлэгийн эрхлэгчийн 1988-11-19-ний өдрийн 022 тоот тушаалаар, 06. 1995 02 07 Мөрөн сумын Засаг даргын тушаалын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 1995.1.14 Мөрөн сумын Хүүхдийн 3 III цэцэрлэгийн эрхлэгчийн 1995.02.07-ны өдрийн 01 тоот тушаалаар гэх бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шинэ жилийн баяраар хариуцлагатай жижүүр эргүүлд гарч байгаа багш, ажилчид, нэр бүхий хүмүүс нь хувиарт цагтаа ирж цэцэрлэгийн гадна, дотно байгаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Т.Н.Х.Н-ын Т.Х.С.Н.З-ын 167 оны 212/311-р тогтоолын заалтын дагуу шалгаж хүлээн авсугай. гэх бичилт бүхий Шинэ жилийн баяраар хариуцлагатай жижүүр эргүүл гаргах тухай 038 дугаар тушаал, түүний хавсралтын 9-д нэрс гэх хэсэгт У, албан тушаал гэх хэсэгт сав угаагч, сар, өдөр гэх хэсэгт 1/I, эхлэх цаг гэх хэсэгт 15:00, дуусах цаг гэх хэсэгт 17:00 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 024 дугаартай Сайшаан шагнах тухай тушаал түүний хавсралтын хуулбарт ...идэвх зүтгэлтэй ажилласан багш, ажилчдыг доорх байр эзлүүлэн шагнасугай. 1-р байр 1, 2-р байр 7, 3-р байр 11 ... гэх бичилт бүхий 024 дугаартай тушаал, 4.Ч.У, сав угаагч, эзэлсэн байр 2,, шагнал 30 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1.Тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагч Б овогтой Э нь тэтгэвэрт гарсан учир оронд нь 19929-1-нээс эхлэн Ч- овогтой У-г цагаан хэрэглэл угаагчаар ... ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилчин авч ажиллуулах тухай 26 дугаар тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тус цэцэрлэгийн ... цагаан хэрэглэл угаагч Угийн хүүхэд нь өвчилсөн учир оронд нь Оюунцэцэгийг, ... тү ажилчинаар авч ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилчин авч ажиллуулах тухай 38 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1.Мөрөн хотын хүүхдийн 3-р цэцэрлэгийн багш ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг тушаалын хавсралт хоёроор амраасугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 16 дугаар тушаал, 8.Ч.У эхлэх сар, өдөр 199-7-17, дуусах сар, өдөр 1990-8-7 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Нэг.Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас нийт сургууль, цэцэрлэгүүдийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан тул Хавсралт №1-д бичигдсэн нэр бүхий хүмүүсийг 1995 оны 02 сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай 1 дүгээр тушаал, 3.У-сав угаагч гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 30/1397 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Ч- овогтой Угийн ХААТР 1(А) баримтын ажилладаг байгууллага гэх хэсэгт Мөрөн 3 дугаар цэцэрлэг, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт асрагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
Гэрч Р.Дын: Би 1986 оноос 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс таньж мэддэг болсон. Ч.Угийн хувьд 1988 онд сав угаагчаар тус газар ажиллаж эхэлсэн. ... 1988 оноос 1995 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, цагаан хэрэглэл угаагчаар тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Л.Ды: ... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1988 оноос 1995 оныг хүртэл эхлээд сав угаагчаар, сүүлд цагаан хэрэглэл угаагчаар томилогдон ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27, 29-32 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.У нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд тус тус сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Ч-ын Угийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд тус тус сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН