Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01234

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01234

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б Б-ын Д-ын

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2024/01056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д- нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Д- нь талийгаач эхнэр Т.Т-тэй 2011 онд танилцаж үерхээд, 2012 оноос 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Талийгаач эхнэр маань надтай үерхэж эхлэхээс өмнө 2 хүүхэдтэй байсан. 2012 оноос 2024 оны хооронд хамт амьдарч байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г-, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин Г нар мэндэлсэн. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй болсон. Бид хоёр амьдралын боломжгүйгээс болж гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүй өдийг хүрсэн. Гэтэл талийгаач эхнэр Т- маань 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хоёр бага хүү болох Г-, Г нарын тэжээгчээ алдсаны тэтгэлэг авах талаар материал бүрдүүлэхэд талийгаач эхнэр болох Т.Т-ийн нэрээр овоглодог тул авах боломжгүй шүүхэд ханд гэсэн зөвлөгөө өгсөн.

Иймд миний хүү Т.Г-, охин Т.Г нарын төрсөн эцэг нь Б.Д- миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б Б-ын Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т Тын Т- төрсөн он, сар, өдөр: 1985-08-03, оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 10 дугаар баг, 22 дугаар гудамж, 13 тоот, нас барсан газар: Хөвсгөл, Мөрөн, нас барсан огноо: 2024-09-15, нас барсан шалтгаан: С34, нас барсны бүртгэлд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0270-рт бүртгэв. гэх бичилт бүхий нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т Т-ийнн Г- эрэгтэй, 2013 оны 9 сарын 1-нд Мөрөн газар төрснийг ИБИ төрсний бүртгэлд 2013 оны 9 сарын 5-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий 0000945661-713 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т Т-ийнн Г эмэгтэй, 2020 оны 9 сарын 15-нд Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 2020 оны 9 сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий 6701000786 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, овог:Т-, нэр:Г, нас: 4, хүйс: эм, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн Их эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, овог:Т-, нэр:Г-, нас: 11, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн Их эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20, 25-28 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Д- нь охин Т.Г, хүү Т.Г- нар нь талийгаач эхнэрээр нь овоглодог тул тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжгүй болоод байх тул төрсөн эцэг нь Б Б-ын Д- мөн болохыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Т Тын Т- нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны бүртгэсэн Т Тын Т- төрсөн он, сар, өдөр: 1985-08-03, оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 10 дугаар баг, 22 дугаар гудамж, 13 тоот, нас барсан газар: Хөвсгөл, Мөрөн, нас барсан огноо: 2024-09-15, нас барсан шалтгаан: С34, нас барсны бүртгэлд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0270-рт бүртгэв. гэх бичилт бүхий 670105071221 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Гэрч Т.Ж-гийн ...Т.Т-, Б.Д- нар нь 2005 оноос танилцаж, үерхэж нөхөрлөж байгаад 2012 онд гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн. Ингээд том хүү Т.Г- нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Бага охин Т.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Б.Д-, Т.Т- нар нь хүүхдүүдийн хамт 2012 оноос хойш Хөвсгөл аймгийн Мөрөн сумандаа амьдарч байсан. ... Огт бүртгүүлж байгаагүй. Б.Д- хаягаа албан ёсоор шилжүүлээгүй учир гэрлэлтээ Хөвсгөл аймагт бүртгүүлэхгүй боломжгүй байсан учир бүртгүүлж байгаагүй юм байналээ. Гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй учир 2 хүүхдээ ээжээр нь овоглож байсан. (хавтаст хэргийн 32 дугаар хуудас) гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Д-, талийгаач Т.Т- нар хамт амьдарч байхдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Т Т-ийн Г-, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Т Т-ийн Г нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,

Т Т-ийн Г 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болох нь Т Т-ийнн Г эмэгтэй, 2020 оны 9 сарын 15-нд Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 2020 оны 9 сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий 6701000786 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, ... (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

Т Т-ийн Г- 2013 оны 9 дүгээр сарын 01-ний төрсөн болох нь Т Т-ийнн Г- эрэгтэй, 2013 оны 9 сарын 1-нд Мөрөн газар төрснийг ИБИ төрсний бүртгэлд 2013 оны 9 сарын 5-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий 0000945661-713 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, ... (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ...Шүүх ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад, хүний геномын микросателлитын локусын аллелиар Б.Д- нь Т.Г-, Т.Ггийн биологийн эцэг байх боломжтой байна. Б.Д- нь Т.Г-, Т.Ггын биологийн эцэг байх боломжыг тооцоолж үзэхэд 99,99% байна гэж, Т.Ж- гэх хаягжилттай цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. гэх бичилт бүхий 5725 дугаартай шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг дүгнээд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Т Т-ийн Г-, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Т Т-ийн Г нарын төрсөн эцэг нь Б Б-ын Д- мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.7-д хүүхдийн эцэг эхийг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д- нь хүүхдийн эцэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Т Т-ийн Г-, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Т Т-ийн Г нарын төрсөн эцэг ЛЛ0000000 дугаар регистртэй Б Б-ын Д- мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Т Т-ийн Г- (ЛЛ11111111), 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Т Т-ийн Г (ЛЛ44444444) нарын төрсөн эцэг нь Б Б-ын Д- (ЛЛ0000000) мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН