| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01304/И |
| Дугаар | 155/ШШ2024/01217 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01217
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01217 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б овогт Б-ын Ц,
Хүсэлтийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2024/01304/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Ц нь ***анд 1967 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжид өсөж бойжин ***ын Ойн техник мэргэжлийн сургуулийг төгсөж, 1985 оноос 1988 оны хооронд Ардын армийн 126 дугаар ангид цэргийн алба 3 жилийн хугацаагаар хааж ирээд 1980 оноос 1990 оны хооронд ***ын Ахуй үйлчилгээний төв, Засаг даргын Тамгын газрын уурын зууханд машинистаар тус тус ажиллаж байгаад 2008 оноос одоог хүртэл ***ын Т ХХК-д тасралтгүй машинист, механик, слесараар ажиллаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол Х Ойн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №024489 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нэр нь Б-ын Цоо нэрээр олгогдсон ба нэр зөрүүтэй байдлын улмаас тухайн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлага бий болсон.
Иймд Х Ойн техник мэргэжлийн сургуулиас Б-ын Цоо нэрээр 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №024489 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б-ын Ц намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Бэсүд Б-ын Цын иргэний үнэмлэхийн хуулбар, Б- овогтой Цоод Х Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, БНМАУ-ын Ардын бооловсролын яамнаас 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б-ын Цод нээж олгосон 85/858 дугаартай үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-ын Ц, эрэгтэй, 1967 оны 02-р сарын 19-нд Ц-ын эмнэлгийн газар төрснийг х сум 35-рт бүртгэв гэх бичилт бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-ын Ц Х аймаг, хот (район)-ын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 03-р сарын 15-нд олгов гэх бичилт бүхий №590135 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-5, 8-9 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Э-ийг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18, 21-22 дугаар тал)
Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б- овогтой Цын иргэний нэр, овог, нэр өөрчилсөн бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 10-11, 19-20 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь тус шүүхэд эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрснөөс улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүйд хүрсэн тул эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай байна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Б-ын Цоо (ЛЛ11111111) гэх иргэний бүртгэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй болох нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Иргэний бүртгэлийн мэдээллийн санд Б Б-ын Ц (ЛЛ11111111) гэж бүртгэгдсэн, овог, эцгийн нэр, нэр өөрчлөлтийн бүртгэл бүртгэлгүй байна. гэх бичилт бүхий 30/1463 дугаартай албан бичгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б- овогтой Цод Х Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б- овогтой Цоо нэрээр нээж олгосон №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б- овогтой Ц мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Б Б-ын Цын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
Б-ын Ц, эрэгтэй, 1967 оны 02-р сарын 19-нд Ц-ын эмнэлгийн газар төрснийг х сум 35-рт бүртгэв гэх бичилт бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан CVL2467000001002590 дугаартай эцэг /эх/-ийн нэр Н, өөрийн нэр Ц, хүйс эрэгтэй, төрсөн он, сар, өдөр 1967-02-19, төрсөн газар Ц-, бүртгэсэн газар Х, Рэнчинлхүмбэ, бүртгэлийн дугаар 35 ... гэх бичилт бүхий төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)
БНМАУ-ын Ардын боловсролын яамны 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон Б- овогтой Ц нь Х аймаг, хот (-ийн) ойн техник мэргэжлийн сургуулийн сан техник, слесарь мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгсөв. Мэргэжил эзэмшүүлэх шалгалтын комиссын шийдвэрээр Б- овогтой Цод сантехникийн слесарь мэргэжлийн дөрөв зэрэг олгов. гэх бичилттэй №85/858 дугаартай үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Б- овогтой Цод Х аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 1983-09-01 Х ойн ТМС-ийн сан техникийн ангид сурагчаар элсүүлж ажиллуулав. Сургуулийн захирлын 1983 оны 09 сарын 10-ны өдрийн 93 тоот тушаалаар, 1985-06-28 Х ойн ТМС-ийг хоёр жил суралцуулан ойн техникийн слесарьчны мэргэжил эзэмшүүлж төгсөв. Сургуулийн захирлын 1983 оны 09 сарын 10-ны өдрийн 93 тоот тушаалаар, 1985-06-20 цэргийн жинхэнэ албанд дайчан татав. Х аймгийн Ардын Их хурлынн гүйцэтгэх захиргааны 1985 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор, 1988-06-19 цэргийнн жинхэнэ албаны хугацаа дуусгасан учир ... халж Х аймагтт хуваарилав. Ардын армийн 126 дугаар ангийн захирагчийн 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/171 дүгээр тушаал ... гэх бичилт бүхий №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
Х аймаг, хот (район)-ын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б- овогтой Цод нээж олгосон овог Б-, нэр Ц, биеийн байцаалт хэсэгт ам бүлийн байдал аав Б-, ээж Н, цэргийн алба хаасан байдал гэх хэсэгт Х аймаг, хот (район)-ын цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Цэргийн хэлтсийн дарга д/х Д.Ц 1985 он 06 сар 20 өдөр ... гэх бичилт бүхий №590135 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Гэрч Б.Э-ийн ...Б.Ц нь овог, нэрээ солиулж байгаагүй. Хүмүүс Цогоо гэх нэрээр л дууддаг. Анхнаасаа өөрийн эцэг Б-аараа овоглож байсан. Ц ахыг ээж Нгаар овоглосныг шүүхэд хандсанаас хойш мэдсэн. Манай аав, ээжийн хувьд гэрлэлтийн батлахтай гэдгийг нь мэднэ. Яг хэдэн онд гэрлэлтээ бүртгүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. Харин н.Б-, н.Н нар нь дундаасаа 5 хүүхэдтэй. Хамгийн том ах Б.Ц, дараагийнх нь Б.Ч, Б.Э-э, Б.Э-эчулуун, Б.Э- нар юм. Бидний хувьд бүгд ааваараа овоглодог. Бидний хувьд хэн аль нь овог, нэрээ өөрчилж сольж байгаагүй. Баримтууд зөрүүтэй бичигдсэн нь тухайн үеийн бүртгэлийн ажилтнуудаас шалтгаалсан байх аа. ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг дүгнээд Х Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б- овогтой Цоо нэрээр нээж олгосон №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Б- овогтой Ц мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь өөрийн №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Х Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б- овогтой Цоо нэрээр нээж олгосон №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Б Б- овогтой Ц мөн болохыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Х Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б- овогтой Цоо нэрээр нээж олгосон №024489 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б-ын Ц (ЛЛ11111111) мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН