Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2016/0013/З |
Дугаар | 126/ШШ2016/0021 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 126/ШШ2016/0021
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Г*************-ын нэхэмжлэлтэй;
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай аймгийн Эрүүл мэндийн газарт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн 6959 м2 газар эзэмших эрхээс 40 айлын орон сууц барьж гүйцэтгэсэн Хөвсгөл Геологи хувьцаат компанид 1272 м2 газар эзэмших эрхийг таслан шилжүүлэх асуудлыг оруулж шийдвэрлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолоор үнэ төлбөргүй шилжүүлж, хандивласан байна. Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хууль бус 12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Хөвсгөл аймгийн ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул уг тогтоолыг хүргүүлж байна гэжээ.
Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Д************* шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгаа хангагдах нөхцөл боломж бүрдүүлэх зорилгоор өөрийн нөөц бололцоонд тулгуурлан аймгийн Эрүүл мэндийн газарт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн 6959 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж тус газарт эмнэлгийн эмч, ажилчдад зориулан 40 айлын орон сууцыг бариулсан нь нэхэмжлэгч М.Г*************-ын ямар эрх ашгийг хөндөж байгааг тогтоох, мөн тус байранд орсон эмнэлгийн эмч, ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийнх нь эрх ашгийг хөндөж байгаа тул тэдний нийгмийн баталгааг хангасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Хөвсгөл геологи ХК-ийн захирал Л.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016.3.14-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн газарт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн 6959 м.кв газар эзэмших эрхээс 40 айлын орон сууц бариулахаар 1272 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр аймгийн Эрүүл мэндийн газартай Хөвсгөл Геологи ХК нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эрүүл мэндийн ажилчдын 40 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулж өгөх тухай /түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2015.12.14-нд хүлээлгэн өгч, гэрээний үүрэг бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г************* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн М.Г************* миний бие Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016.3.14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016.6.20-ны хуралдаанаар уг тогтоолоо олонхийн саналаар хүчингүй болгох шийдвэр гаргасан тул 2013.3.24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, буцаан татах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч: иргэн М.Г************* Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх, иргэн М.Г*************-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэн М.Г************* Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч М.Г************* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Монгол Улсын Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН