Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/01207

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/01207

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай, 155/2024/01308/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Б- нь Х аймгийн Т суманд 1969 онд айлын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эхийн хамт амьдарч байсан билээ. Сургуулийн насанд хүрч Х аймгийн Т сумын 10 жилийн дунд сургуульд элсэн орж 8 жил суралцаад үргэлжлүүлэн суралцалгүй Т-гийн сангийн аж ахуйд малчнаар 1986 оноос 1987 онд цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан. Би БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдаж байсан юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний нэрийг Б-О- гэж дууддаг нэрээр бичсэний улмаас цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.Намайг анх төрөхөд ээжийн маань дүү буюу нагац эгч маань миний төрсний гэрчилгээг авахдаа нэрийг маань Б-О- гэж бүртгүүлэлгүй Б гэж бүртгүүлчихсэн гэдэг юм билээ. Эцэг, эх хоёр маань хоёр гаригийн нэр давхцсан нэр өгөхгүй гээд анх өгсөн Б-О- нэрээр минь одоог хүртэл дуудаж, сургууль, ажиллаж байсан хугацааны баримт бичгүүд, цэргийн баримтууд дээр маань уг нэрээр бичигдсэн байдаг. Ах дүү, нутгийн хүмүүс, намайг таньж мэдэх бүх хүмүүс намайг Б-О- гэх нэрээр минь таньж, мэддэг.

Тухайн үед холбогдох бичиг баримтад нэрийг минь засаж бичүүлээгүйн улмаас нэрний зөрүүтэй байдал үүсээд байна.

Иймд Б.Б намайг 0198 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Б.Б-О нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн Т суманд төрсөн ба намайг ээж минь эмнэлэгт төрүүлсний дараа эцэг, эх минь надад Б- гэх нэрийг өгсөн юм билээ. Харин намайг эмнэлгээс гарсны дараа миний ээжийн ээж буюу миний эмээ болох н.Цэрмаа гэх хүн хоёр гариг өдөр давхцуулж, хүүхдэд нэр өгсөн байна гээд миний нэрийг Б-О- болгож байсан юм гэдэг. Тэгээд би сургуульд анх орохдоо Б-О- нэрээр бүртгүүлж орж байсан юм. Ингээд насанд хүрч цэргийн албанд татагдах үед мөн л Б-О- нэрээр цэргийн алба хааж ирсэн ба цэргийн албанаас халагдаж ирээд ажил хийж байх хугацаандаа мөн Б-О- нэрээр ажиллаж цалин хөлсөө авч байсан юм. Гэтэл одоо 55 нас хүрч малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох болж, цэргийн батлахаа үрэгдүүлсний улмаас цэргийн алба хаасан хугацааны лавлагаагаа гаргуулж автал Б-О- нэрээр гарч ирэн нэрийн зөрүүтэй байдал үүсэж, миний цэргийн алба хааж байсан хугацаа, ажиллаж байсан хугацаанд орж тооцогдохгүйд хүрээд байгаа юм. Нэхэмжлэлдээ цэргийн алба хаасан хугацааг 1987 оны 9 дүгээр сараас гэж буруу бичсэн байна. 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хаасан юм.

Иймд намайг Дорнод аймгийн Халх гол суман дахь Хилийн цэргийн *** дугаар ангийн 24 дүгээр отрядад 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Б-ийн Б-О- нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/3016 дугаартай лавлагаа,Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 0801/3161 дугаартай лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Б-ийн 1-р маягтын лавлагаа, Х аймгийн Т гийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай тушаалын хуулбар, Б.О-ийн төрсний бүтгэлийн лавлагаа, Б.Б-, Б.О нарын төрөл садангийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1103 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр В.Д, Б.Онараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг шүүх бүрдүүлжээ.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.Б- нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгосноор цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулан тооцуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн тооцуулах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.

4. Хэрэгт:

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801/3161 дугаартай Б-ийн Б-О- нь Хөвсгөл аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдийн н/507 дугар тушаалаар цэргийн албанд татагдаж,***дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх бичилттэй Цэргийн алба хаасан лавлагаа 1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/3016 дугаартай Хилийн ба ДЦУЕГ-ын 0198 дугаар ангиас Хөвсгөл аймагт халагдсан цэргийн бүртгэлд Б-ийн Б-О- нь МХЗЭ-ийн гишүүн, үндсэн захиргаа Т-гийн САА, 1987 онд цэрэгт татагдсан, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн батлахын дугаар -623012, гол мэргэжилгүй гэж бичигджээ. Тус архивт 1987 онд татагдсан цэргийн бүртгэл, анкетыг шилжүүлж ирүүлээгүй болно. гэх бичилттэй Тодорхойлолт 1 хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),

Т-гийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай 1. Сангийн аж ахуйн үйлдвэрт ажиллаж байгаад цэргийн албанд тэнцэж явах болсон нэр бүхий ажилчид малчдыг хавсралтаар 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. ... гэх тушаал, тушаалын хавсралтын 4-рт. Б.Б-О- Тавантолгой малчин гэх бичилттэй Цэрэгт явагсдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 18ы өдөр авсан Гөрөөчин Б-ийн Б- (***) ын ... Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Дэ, өөрийн нэр:Б, Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Ц, өөрийн нэр:Б, Эцэг /эх/-ийн нэр: Б .. гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас (хх-ийн 5, дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 18ы өдөр авсан Гөрөөчин Ц-гийн Б *** нь 7 хүүхэд төрүүлсэн .. гэх бичилттэй 1 дүгээр маягтын лавлагаа 1 хуудас (хх-ийн 6 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 12 дугаар сарын 05ы өдөр авсан Гөрөөчин Б.О- ын ... Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Д, өөрийн нэр:Б, Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Ц, өөрийн нэр:Б ...гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 12 дугаар сарын 05ы өдөр авсан ... Гөрөөчин Б.Б  нь Гөрөөчин Б.О-ийн ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/01103 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар ... хуудас (хх-ийн 36-38 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.О-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Манай аавыг Д.Б, ээжийг Ц.Б гэдэг насаараа мал малласан Т-гийн САА-н малчин хийдэг хүмүүс байсан. Бид эхээс 12-уулаа бөгөөд хамгийн том эгч Н, Б, Б-О- буюу Б-, Э, Э, Э, Э, Э буюу Эрдэнэбаяр, Э, Э, О, би буюу О гэсэн нэртэй. Манай ах Б.Б-ыг намайг мэдээ орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл Б-О- гэх нэрээр нэрлэсээр ирсэн бөгөөд бид нар Жиж ах гэж дууддаг. Би жиж ахыг Б- нэртэйг нь өнөөдөр л мэдлээ. Ахыг цэрэгт байхад би төрсөн юм. ... гэх мэдүүлэг 4 хуудас (хх-ийн 24-27 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч В.Д-ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ... Б.Б- буюу миний нэрлэдэгээр Б-О- нь миний доод ангид сурч байсан хэдий ч насны хувьд чацуутангууд юм. Бид 1987 оны намар Х  аймгийн Т  сумаас Э, М, Э, Б-О- бид тав цэргийн албанд хамт татагдаж Хилийн цэргийн *** дугаар ангид хувиарлагдсан. Тэндээсээ Б-О- бид хоёр *** отрядын *** заставд хуваарилагдсан. Тэгээд 1989 оны 10 дугаар сард хамт цэргээс халагдсан бөгөөд Б-О- маань бага түрүүч цолтой халагдсан. Таны Б.Б- гээд байгаа хүний нэр нь Б-О- юм. Тэрээр хүүхэд байхаасаа Б-О- нэртэй байсан, цэргийн албаа ч Б-О- нэрээрээ хаасан. Би түүнийг Б.Б- нэртэй өнөө өглөө л мэдлээ. Түүнийг сургуульд сурч байхад болон цэргийн алба хааж байхад Б-н Б-О- гэж нэрлэж, дууддаг байсан. Одоо түүнийг Б- гэх юм бол манай нутгийнхан бүгд мэдэхгүй дээ. Б.Б-ын аавын Б, ээжийг Б гэдэг малчин хүмүүс байсан. Тэднийх Н эгч, Б, тэгээд энэ Б-О-, Э, Э, Э, Э, Э, Э, Э, О, О гэсэн 12 хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан. Б-О- бид хоёр Т-гийн сангийн аж ахуйд хамт ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд Т-гийн сангийн аж ахуйдаа үргэлжлүүлэн ажилласан. Надад Б-О-той хамт цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэрэл зургууд болон цэргийн батлах байсныг аваад ирсэн. ...  гэх мэдүүлэг, цэргийн батлахын хуулбар мөн нэхэмжлэгчтэй хамт цэргийн алба хааж байхдаа авахуулсан цэргийн хувцастай гэрэл зургууд эх хувь зэрэг (хх-ийн 18-23 дугаар хуудас) баримтууд хэрэг авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч нь Хилийн ***дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Б-ийн Б-О- нэрээр цэргийн алба хаасан болох нь Х аймгийн Т-гийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/01103 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, цэргийн алба хааж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Гөрөөчин Б.Б- -ыг ***суман дахь Хилийн цэргийн *** дугаар ангийн 24 дүгээр отрядад 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Б-ийн Б-О- нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Гөрөөчин Б-ийн Б- (***)-ыг*** суман дахь Хилийн цэргийн *** дугаар ангийн ***отрядад 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Б-ийн Б-О- нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.МӨНХТУЯА