Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01210

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01210

Х- аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Э-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01354/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Э-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Э нь Х- аймгийн Ц-У суманд 1964 онд А-ийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд би 1983 оны 6 дугаар сарын 13-нд хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-нд халагдсан юм. Би цэргээс ирээд Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд сантехникийн слесариар 1986 оны 8 дугаар сарын 01-нд анх ажилд орсон. Түүнээс хойш сантехникийн слесарь, дизельчин, хоньчноор тус нэгдлийг тартал нь ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй, холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд А.Э- миний Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор, мөн Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Цэргийн алба хаасан лавлагаа 1 хуудас, Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар 2 хуудас, Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар 2 хуудас, Х- аймгийн Ц-У сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 10 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор, мөн Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

 

3.Хэрэгт:

 

Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн доорхи нэр бүхий хүмүүсийг бригад, салбар, нэгжүүдэд томилон ажиллуулахаар ТУШААХ нь: ...12. А.Э-- сантехникч... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд Х- аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас), 

 

Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай 1. Нэгдлийн сантехникийн слесарьч А.Э-ийг үүрэгт ажлаас нь 5 дугаар сарын 01-нээс чөлөөлж, мөн өдрөөс нэгдэлд дизельчнээр томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд Х- аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас), 

Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай ...3.Дизельчин А.Э-ийг өөрийн нь хүсэлтээр дизельчний үүрэгт ажлаас 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс Шарга бригадад хоньчноор томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд Х- аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6 дугаар хуудас), 

Х- аймгийн Ц-У сумын Б нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай Б нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тогтоолыг үндэслэн ТУШААХ нь: 1. 1-р хавсралтанд заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс, эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй. ... хавсралтын ...15-рт. А.Э--малчнаас... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтад Х- аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас (хх-ийн 7-8 дугаар хуудас), 

Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Б нэгдэл татан буугдаж Б хувьцаат компани шинээр үүсэн байгуулагдсантай болбогдуулан ТУШААХ нь: 1. Нэр бүхий хүмүүсийг хавсралтанд заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай. ... хавсралтын 85-рт. А.Э- малчин... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтад Х- аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас (хх-ийн 9-10 дугаар хуудас), 

А.Э-ийн Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэл болон Б хувьцаат компанид 1986 оноос 1993 оныг дуустал хугацаанд ажилласан жилд авсан цалин хөлсний баримтанд Х- аймгийн Ц-У сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 9 хуудас (хх-ийн 11-19 дүгээр хуудас),

Төрийн үйлчилгээний цахим системээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр лавлагаагаар авсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын А.Э- БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 277 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дугаар тушаалаар Х- аймагт 1986.06.15-ны өдөр *** дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас (хх-ийн 3 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Батуягийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: А.Э- нь 8 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдан явсан бөгөөд цэргээс халагдаж ирээд Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс слесариар анх томилогдон ажиллаж эхлэсэн. Тэгээд тэр үеэс хойш тус нэгдлийг тартал сантехникч, дизельчин, хоньчноор тасралтгүй ажлласан. Мөн нэгдлийн суурин дээр байгуулагдсан Б ХК-д хоньчноор үргэлжүүлэн тартал нь ажилласан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Э- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч А.Э-ийн Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор, мөн Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Хас овогт А.Э-ийн Х- аймгийн Ц-У сумын Б нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор, мөн Х- аймгийн Ц-У сумын Б хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА