Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00204

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00204

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

*******сэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.**би,

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, ** тоотод байрлах, “**”-ны нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: **аймгийн **сумын * дүгээр баг, **их овоот хаягт тоотод оршин суух, **овогтой **, /РД:**/-т холбогдох,

 

     Зээлийн гэрээний үүрэгт 920,031.11 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч нь ******* гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч С.**, О.**нар нь 2022 оны 02-р сарын 01-ний өдөр ***банкны **тооцооны товоос М№540034150900035987 тоот зээлийн гэрээ байгуулж 2,016,091 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.2%, жилийн 14.4% хүүтэй тэтгэврийн зээл авсан. Үндсэн зээлдэгч С.**нь нас барсан тул хамтран зээлдэгч О.**гэрээний үүргээ биелүүлэх шаардлага удаа дараа тавьсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3, 4.2.3, 4.2.5 дахь заалтуудыг зорчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"- ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 850 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.2 дахь заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч О.**үндсэн зээлийн төлбөр болох 687,632.59 / зургаан зуун наян долоон мянга зургаан зуун гучин хоёр зууны тавин есөн / төгрөг, зээлийн хүү 224,802.54 / хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун хоёр зууны тавин дорвон / төгрөг, хуримтлагдсан хүү 7,595.98 / долоон мянга таван зуун ерэн тав зууны ерэн найман / төгрөг, нийт 920,031.11 / есөн зуун хорин мянга гучин нэг зууны арван нэгэн/ төгрөгийг гаргуулж **банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч **банк нь хариуцагч О.**зээлийн гэрээний үүрэгт 920,031.11 төгрөг гаргуулахаар шаарджээ.

     Хариуцагч О.**нь нэхэмжлэлийн шаардлагыг  биелүүлсэн болох нь хариуцагчийн ******* ирүүлсэн төлбөрийн баримтаар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг *******сэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч ***банк нь улсын тэмдэгтийн хураамжид 26,630.75 төгрөг төлсөн ба ******* ******* ************** ******* тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,315.38 төгрөгийг хариуцагч  О.**, улсын орлогоос 13,315.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

        ******* ******* ************** ******* тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ************** ******* тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **банкны зээлийн гэрээний үүрэгт 920,031.11 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.**биелүүлснийг баталж, хэргийг *******сэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч **банк нь улсын тэмдэгтийн хураамжид 26,630.75 төгрөг төлсөн ба ******* ******* ************** ******* тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,315.38 төгрөгийг хариуцагч О.**, 13,315.38 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Монгол Улсын ******* ******* ******* хяхан ******* тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны ******* дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                         Г.**