| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01222/И |
| Дугаар | 155/ШШ2024/01215 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/01215
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/01215 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ш-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01222/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ш нь М ББСБ-тай 2021 оны 7 сарын 16-ны өдөр 140000645710 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ч.Ш нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 8 сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг сарын 2,1%-ийн хүүтэй, 2022 оны 9 дүгээр сарын 10 ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3%-ин хүүтэйгээр 1 сарын хугацаатай, нийт 2 удаагийн 1,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Ч.Ш-ийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн хүү /сар/ | Өнгөрсөн хуганд төлсөн | 2024 оны 8 дугаар сарын 05-ны байдлаар | ||||
| Зээлийн үлдэгдэл | хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн | ||||
| 2022.08.31 | 800,000 | 2,1% | 52,376 | 800,000 | 705 | 341,978 | 67,320 | 1,209,298 |
| 2022.09.10 | 200,000 | 3,3% |
| 200,000 | 695 | 150,120 | 28,595 | 378,715 |
| Нийт дүн | 1,000,000 |
|
| 1,000,000 |
|
|
| 1,588,013 |
Өнгөрсөн хугацаанд Ч.Ш-ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Иймд Ч.Ш-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ч.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ч.Ш надаас зээлийн нийт төлбөр 1,588,013 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,358 (дөчин мянга гурван зуун тавин найм) төгрөгөөс 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Ш-ээс 40,358 (дөчин мянга гурван зуун тавин найм)төгрөгийн тал хувь болох 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ш-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,588,013 (нэг сая таван зуун наян найман мянга арван гурав) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,358 (дөчин мянга гурван зуун тавин найм) төгрөгөөс 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Ш-ээс 40,358 (дөчин мянга гурван зуун тавин найм)төгрөгийн тал хувь болох 20,179 (хорин мянга нэг зуун далан ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА