| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00227/и |
| Дугаар | 150/шш2024/00216 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2024/00216
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р баг Наран гэх газар оршин суух хаягтай, * овогт * (РД:*) хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие 1969 оны 11 сарын 15-нд төрсөн. Би Дархан-Уул аймгийн нефть хангамжийн газар 1992 оны 7 сарын 1-нд түгээгчээр ажилд орсон. Дараа нь 1992 оны 11 сарын 1-ээс Хөтөлийн шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байгаад 2018 оны 11 сард орон тооны цомхотголоор ажлаас гарсан. Одоо миний бие 55 нас хүрч тэтгэвэрт гарах болсон. Надад Дархан-Уул аймгийн НХГ-т ороод нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон тушаал байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Дархан-Уул аймгийн архивт 1992 оны бичиг баримтад ч байхгүй байна. Надад хөдөлмөрийн дэвтэр болон Дархан-Уул аймгийн архивт байгаа. 1994 оны түр орлон ажилласан тушаал болон 1995 оноос 2018 оны нийгмийн даатгалын дэвтэр байгаа
Түүнчлэн 2010 онд авсан
1. Тэргүүний түгээгч өргөмжлөл
2. 2011 оны газрын тосны жуух бичиг
3. 2014 оны газрын тосны тэргүүний ажилтан зэрэг шагнал урамшуулал байна. Иймд намайг Дархан-Уул аймгийн нефт хангамжийн газар 1992 оны 7 сарын 01-нд ажилд орсныг тогтоож өгнө үү.
Тухайн үед ажиллаж байсан * Утас *, * утас *, * утас *, * утас * нар байгаа...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь улсад ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь тус шүүхэд ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргасан. Би улсад ажилласан жил тогтоолгох бичиг баримтаа олоод нийгмийн даатгалд бүрдүүлж өгсөн. Иймд ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.
Иймд хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч *т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хүсэлт гаргагч *нь улсад ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч *т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлт гаргагч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН