Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 155/шш2024/01216

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/01216

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д.Д-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01289/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д- нь М ББСБ-тай 2022 оны 01 сарын 03-ны өдөр 140000702291 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.Д- нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 3 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Д.Д-гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба зээлдэгч нь 2022.04.07-ны өдөр 20,000 төгрөг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй. Зээлдэгчийн төлсөн төлбөрөөс 6,998 төгрөгийг үндсэн зээлээс, 12,923 төгрөгийг зээлийн хүүнд, 79 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцож суутгасан. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Д.Д-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 493,002 төгрөг, 2022 оны 3 сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 884 хоногийн зээлийн хүү 330,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,130 төгрөг, нийт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Д.Д- надаас зээлийн нийт төлбөр 889,782 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,377 (хорин зургаан мянга гурван зуун далан долоо) төгрөгөөс 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д-гаас 26,377 (хорин зургаан мянга гурван зуун далан долоо) төгрөгийн тал хувь болох 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр)  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 889,782 (найман зуун наян есөн мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,377 (хорин зургаан мянга гурван зуун далан долоо) төгрөгөөс 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д-гаас 26,377 (хорин зургаан мянга гурван зуун далан долоо) төгрөгийн тал хувь болох 13,188.50 ( арван гурван мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА