Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00205

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00205

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.**би,

   

Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дугаар баг, **оршин суух хаягтай,**, /РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр багийн ** тоотод оршин суух хаягтай, **, РД:**-д холбогдох,

 

7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “**овогтой **миний бие 2023 оны 02 сарын 06-ны өдөр **аймгийн **сумын **банкнаас малчны зээл 5,000,000 төгрөг авахаар тус банканд хүсэлтээ өгөхөд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан **-**овогтой **нь 5,000,000 төгрөгийн зээл дээр нэмж авч өгөөч гэж хэлээд би зөвшөөрсний дагуу төлөөд дуусна тус болооч гэж гуйсны дагуу миний бие зөвшөөрч өөрийн нэр дээр 10,000,000 төгрөгийн зээл аваад тооцооны төвийн эрхлэгч Л.**бэлнээр өгсөн. Л.**нь зээл төлөх хуваарийн дагуу 2023 оны 08 сарын 01-нд 500,000 төгрөг хүүтэй нь, 2024 оны 02 сарын 01-нд 2,500,000 төгрөг хүүтэй нь, 2024 оны 08 сарын 01-нд 2,000,000 төгрөг хүүтэй нь төлж барагдуулна гэсэн боловч 2024 оны 08 сарын 02 хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд миний бие өөрөө хүүтэй нь төлж явна. Л.**итгэн зээлээ төлөх хуваарийн дагуу төлөөгүйн улмаас банканд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд шилжиж, банкнаас дахин зээл авах боломжгүй болж хохирч байна. Л.**нь одоо ажлаасаа гараад **аймгийн **сумын татварын байцаагчаар ажиллаж байгаа. Л.**үндсэн зээл 5,000,000 төгрөг хүүтэй нь цуг нэхэмжилж байгаа тул шийдэж өгнө үү. Нийт 7,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч П.**нь хариуцагч Л.**7,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 7,000,000 төгрөгийг хариуцагч Л.***2025 оны 03 дугаар сард 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийн 50 хувь буюу 63,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.**, 63,475 төгрөгийг хариуцагч Л.**гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. П.**нэхэмжлэлтэй, Л.**холбогдох 7,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 7,000,000 төгрөгийг хариуцагч Л.**нь 2025 оны 03 дугаар сард 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийн 50 хувь буюу 63,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.**, 63,475 төгрөгийг хариуцагч Л.Ууганцэцэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА