| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00219/И |
| Дугаар | 150/ШШ2024/00206 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2024/00206
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 150/ШШ2024/00206 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.**би,
Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, * дүгээр хороо, **гудамж, 28,**огцолборт байрлах, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, *** дугаар баг, Төв хэсэг гудамж, **тоотод оршин суух, **овогт **, РД:**-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 945,852 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.**нь "**ББСБ"-тай 2021 оны 06 сарын 03-ны өдөр 140000636434 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны **дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Ш.**нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 26-ны өдөр 560,000 төгрөгийг сарын 2,4%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хуга цаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь Ш.**хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан ба өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Ш.**үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 323,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,392 төгрөг, нийт 945,852 төгрөг төлөх үүрэгтэй байна Иймд "**ББСБ" ХХК нь Ш.**зээлийн гэрээний үүрэгт 945,852 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч Ш.**зээлийн гэрээний үүрэгт 945,852 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 945,852 төгрөгийг хариуцагч Ш.***2024 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,250 төгрөгийн 50 хувь буюу 13,625 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 13,625 төгрөгийг хариуцагч Ш.**гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Соёлмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 945,852 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 945,852 төгрөгийг хариуцагч Ш.**нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,250 төгрөгийн 50 хувь буюу 13,625 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 13,625 төгрөгийг хариуцагч Ш.**гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА