| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01323/И |
| Дугаар | 155/ШШ2025/00019 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2025/00019
| 2024 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2025/00019 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: А банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, Д.А- холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 4,164,355 (дөрвөн сая нэг зуунжаран дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01323/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7106019239 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,173,708 төгрөг, 7105810950 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,982,147 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 4,164,355 (дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Д.А- надаас зээлийн төлбөрт 4,164,355 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.А-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 4,164,355 (дөрвөн сая нэг зуунжаран дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 4,164,355 (дөрвөн сая нэг зуунжаран дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,581 (наян нэгэн мянга таван зуун наян нэг ) төгрөгөөс 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө )төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А-аас 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-ад холбогдох холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 4,164,355 (дөрвөн сая нэг зуунжаран дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,581 (наян нэгэн мянга таван зуун наян нэг ) төгрөгөөс 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө )төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А-аас 40,790.50 (дөчин мянга долоон зуун ерэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА