| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01363/И |
| Дугаар | 155/ШШ2025/00023 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2025/00023
| 2024 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2025/00023 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч:Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Н,
Хариуцагч: А.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,403,750 (хоёр сая зөрвөн зуун гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01363/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Банк нь харилцагч Х.Н, А.Б нартай 2023 оны 02 дүгээр сарын 06-ний өдөр 1170084971 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 Яаван сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,746,819.63 төгрөгийг төлсөн. Х Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргзн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 08 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 104 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,403,750 (хоёр сая зөрвөн зуун гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
|
|
Хариуцагч Х.Н, А.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х банк нь Х.Н, А.Б бид нараас зээлийн нийт төлбөр 2,403,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Х.Н, А.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 2,403,750 (хоёр сая зөрвөн зуун гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н, А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,403,750 (хоёр сая зөрвөн зуун гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,410 (тавин гурван мянга дөрвөн зуун арав) төгрөгөөс 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Н, А.Б нараас 53,410 (тавин гурван мянга дөрвөн зуун арав) төгрөгийн тал хувь болох 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,403,750 (хоёр сая зөрвөн зуун гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Х.Н, А.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,410 (тавин гурван мянга дөрвөн зуун арав) төгрөгөөс 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Н, А.Б нараас 53,410 (тавин гурван мянга дөрвөн зуун арав) төгрөгийн тал хувь болох 26,705 (хорин зургаан мянга долоон зуун тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА