Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2024/00210

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2024/00210

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн *сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.**би,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, **уэр, 13 давхар, **тоотод байрлах, “**хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **, РД:***/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,055,031.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **овогтой **/РД: **/ нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 125400096 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б **-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас **тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 7,500 төгрөг гарсан тул хариуцагч Б.**-с нийт 8,055,031.30 / найман сая тавин таван мянга гучин нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “****ББСБ” ХХК нь хариуцагч Б.**зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,055,031.30 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч 8,055,031.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч Б.**зөвшөөрөл нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 143,830.50 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 71,915.25 төгрөгийг хариуцагч Б.**, төрийн сангийн орлогоос 71,915.25  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Б.**холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  8,055,031.30 төгрөг гаргуулахыг хүссэн “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.**төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,830.50 төгрөгийн 71,915.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**71,915.25 төгрөгийг, улсын орлогоос 71,915.25 төгрөгийг тус тус гаргуулан “****ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА