Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00024

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00024

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 20-19 тоотод оршин суух, Ч.Н- холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,177,203 (хорин найман сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун гурав) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01417/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х банк нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ч овогтой Н-тэй 2010114789 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 26,517,000 (Хорин зургаан сая таван зуун арван долоон мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Тодруулбал, Х Банк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, зсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий уулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ачиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийг олгосноос хойш 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөөгүй болно. Энэ хугацаанд Х банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 83 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 1.2010114789 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010114789 дугаартай Зээлийн гэрээний холбогдох зааптыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 26,517,000 төгрөг, зээлийн хүү 1,644,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,611 төгрөг, нийт 28,177,203 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Н-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Н-нь Х банкнаас цалингийн зээл 28 сая төгрөгийг 8 сард авсан бөгөөд хүүхдийн эмчилгээний нумтай гутлын бизнес эхлүүлсэн болно. Өвлийн гутал захиалсан боловч одоогоор ирээгүй, үйл ажиллагаа зогсонги, орлого муу байгаагаас зээлээ төлж чадөхгүй байдалд хүрсэн. Үйл ажиллагаан одоогоос жигдэрч эхлэж байгаа ба зээлээ төлж барагдуулах нь үнэн болно. Иймд зээлийн мөнгөн дүн 28,117,203 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ч.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 28,177,203 (хорин найман сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н-нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 28,177,203 (хорин найман сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,067 (хорин зуун гучин зургаан мянга жаран долоо) төгрөгөөс 118,033.50 ( нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 118,033.50 ( нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н-ээс 236,067 (хорин зуун гучин зургаан мянга жаран долоо) төгрөгийн тал хувь болох 118,033.50 (нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Н-холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,177,203 (хорин найман сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Ч.Н-нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,067 (хорин зуун гучин зургаан мянга жаран долоо) төгрөгөөс 118,033.50 ( нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 118,033.50 ( нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н-ээс 236,067 (хорин зуун гучин зургаан мянга жаран долоо) төгрөгийн тал хувь болох 118,033.50 ( нэг зуун арван найман мянга гучин гурван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА