Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2024/00211

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2024/00211

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** дүгээр хэсэг, **тоотод оршин суух хаягтай, **овогт **,/РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **хөдөө оршин суух хаягтай, **овогт **т, РД:**-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.**нэхэмжлэгч Б.**миний бие өөрийн өмчлөлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 05 сарын 31-нд 10,000,000 төгрөгөөр зарсан. Бичиг баримт болон машиныг эзэмшлийг 2024 оны 05 сарын 31-ний өдрөө худалдан авагч талдаа шилжүүлж өгсөн. А.**тухайн үед мөнгөө өгөх болоход "хадгаламжийн кодоо мартчихсан байна, би маргааш дансаар шилжүүлээд явуулчихна" гэж хэлээд явсан юм. Гэтэл одоог хүртэл худалдан авсан машиныхаа төлбөрийг төлөөгүй байна. Манай хүүтэй нэг газар цуг ажилладаг, найзууд учир итгээд машиныг нэр дээр нь шилжүүлээд, өгөөд, явуулчихсан юм. Миний бие өдийг хүртэл машиныхаа төлбөрийг сайн дураараа төлж барагдуулахыг хүлээсэн бөгөөд мөнгөө нэхээд холбогдоход "өгнө шүү дээ" гэж хариу өгдөг боловч одоо утсаа ч авахаа болиод байна. Би "мөнгөө өгөхгүй бол авсан машинаа буцаагаад аваад ир" гэж хэлсэн боловч машин ч үгүй, мөнгө ч үгүй болоод байгаа тул Б.**надад шүүхэд хандахаас өөр сонголт үлдсэнгүй. Иймд худалдсан машины төлбөр болох 10,000,000 төгрөгийг хариуцагч А.**гаргуулан нэхэмжлэгч Б.**намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.**нь хариуцагч А.**холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг хариуцагч А.**2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,100 төгрөгийн 50 хувь буюу 111,550 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.**, 111,550 төгрөгийг хариуцагч А.**гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Б.**нэхэмжлэлтэй, А.**холбогдох 12,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж хариуцагч А.**нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,100 төгрөгийн 50 хувь буюу 111,550 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.**, 111,550 төгрөгийг хариуцагч А.**гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА