| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00013/И |
| Дугаар | 155/ШШ2025/00025 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2025/00025
| 2024 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2025/00025 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Ж-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,422,347.92 ( дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө ) төгрөг гаргуулах тухай, 155/2025/00013/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Ж нь гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч О.Ж-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч О.Ж-ээс Дугаар ЗГ-R001011961 Дижитал Цалингийн зээлийн гэрээ-ний 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,422,347.92 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.Ж би Улаанбаатар хотын Цахиур төмөр ХХК-д ажиллаж байхдаа Г банк ХК-аас 5,380,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг авсан юм. Тэгээд ажпаасаа гараад Хөвсгөл аймагтаа шилжин ирж, Хөвсгөл Монос ХХК-д эм зүйчээр саяхнаас ажилд орсон юм. Тэгээд ажилгүй байх хугацаандаа тус зээлийн төлбөрийн графикийн дагуу төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн юм үнэн. Иймд О.Ж миний бие Г банк ХК-ийн нэхэмжилж буй зээлийн төлбөр 4,422,347 төгрөг 92 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч О.Ж-ээс зээлийн гэрээний үүрэгт 4,422,347.92 ( дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,422,347.92 (дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,707.56 (наян таван мянга долоон зуун долоон төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгөөс 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Жээс 85,707.56 (наян таван мянга долоон зуун долоон төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Жээс зээлийн гэрээний үүрэгт 4,422,347.92 ( дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч О.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,707.56 (наян таван мянга долоон зуун долоон төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгөөс 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Ж-ээс 85,707.56 (наян таван мянга долоон зуун долоон төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 42,853.78 (дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА