| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00203/И |
| Дугаар | 150/ШШ2024/00213 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2024/00213
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 150/ШШ2024/00213 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.**даргалж,
Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, **** дугаар баг, **хороолол, ** тоотод оршин суух хаягтай, **овогт Д**н/РД:**/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.**, гэрч Д.**, Л.**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.**нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.**аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай магадалгаа/хх-3/,
2. Хүсэлт гаргагч Д.**1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн баярын бичиг/хх-4/,
3.Гэрч Л.**008401 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-5-6/,
4.Хүсэлт гаргагч Д.**иргэний үнэмлэхийн хуулбар/хх-8/,
5.Хүсэлт гаргагч Д.***216972 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-9-11/,
6.Гэрч Д.**573015 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-13-14/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь **аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай магадалгаа, гэрч Л.**, Д.**нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.**нь **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, ажиллаж байх үеийн холбогдох тушаал, шагнал урамшууллын баримт, гэрч Л.**, Д.**нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Л.***, Д.**нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна/хх-5-6, 13-14/,
Иймд хүсэлт гаргагч Д.****аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.**улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.**овогт **г **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА