| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00230/И |
| Дугаар | 150/ШШ2024/00217 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 150/ШШ2024/00217
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 150/ШШ2024/00217 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **аймгийн *сум, ** дүгээр баг, Нутгийн удирдлагын ордон байрлах хаягтай, “**ББСБ” ХХК,/РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, **** дугаар баг,**отод оршин суух хаягтай, **овогтой****/РД:**/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,020,299.81 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.**нь 2023 оны 06-р сарын 02-ны өдөр ЗГ/1518100205 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,827,447.96 / гурван сая найман зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,033,222.20 /нэг сая гучин гурван мянга хоёр зуун хорин хоёр төгрөг хорин мөнгө төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 159,629.65 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нийт 5,020,299.81 /таван сая хорин мянга хоёр зуун ерэн есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч М.**холбогдуулан 5,020,299.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага болох 5,020,299.81 төгрөгийг хариуцагч М.**нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 520,299.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,274.79 төгрөгийн 50 хувь буюу 47,637.3 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 47,637.3 төгрөгийг хариуцагч М.**гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.**холбогдох 5,020,299.81 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж хариуцагч М.**нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 520,299.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,274.79 төгрөгийн 50 хувь буюу 47,637.3 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 47,637.3 төгрөгийг хариуцагч М.**гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА