| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00236/И |
| Дугаар | 150/ШШ2024/00218 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 150/ШШ2024/00218
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 150/ШШ2024/00218 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **хот, ** дүүрэг, **дугаар хороо, **өргөн чөлөө-6, **, **банк цамхагт байрлах, “**банк” ХК-ийн/РД:**/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **/РД:**/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,077,089.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.**нь **Банк ХК-ийн **тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/20181003-06 тоот зээлийн гэрээ, БГХ20181003-06 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,978,771.51 төгрөг дээр 1,400,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,378,771.51 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан.
Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/20181003-06 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,795,157 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,406,043 төгрөг нийт 5,201,200 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.**холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,077,089.41 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,190 төгрөг төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**банк” ХК нь хариуцагч Б.**зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,077,089.41 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч 9,077,089.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Б.**зөвшөөрөл нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 160,190 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 80,095 төгрөгийг хариуцагч Б.**, төрийн сангийн орлогоос 80,095 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.**холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,077,089.41 төгрөг гаргуулахыг хүссэн “**банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**80,095 төгрөгийг, улсын орлогоос 80,095 төгрөгийг тус тус гаргуулан “**банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА