| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00211/И |
| Дугаар | 150/ШШ2024/00224 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 150/ШШ2024/00224
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 150/ШШ2024/00224 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.** даргалж,
Хүсэлт гаргагч: **хот, **дүүрэг, **дугаар хороо, ****гудамж, ** тоотод оршин суух хаягтай, ***овогт ****/РД:**/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*, гэрч Б.**, С.**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.**нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.**дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 802 дугаартай тодорхойлолт/хх-5/,
2.Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харьяа **ын даргын 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 690 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал/хх-7/,
3. Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харьяа **тын даргын 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал/хх-8/,
4. Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харьяа **ын даргын 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал/хх-9/,
5. Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Х**н даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 294 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал/хх-10/,
6. Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харьяа **ц**н даргын 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1040 дугаартай ажлаас өөрчлөх “Ажлаас өөрчлөх ажилд томилох тухай” тушаал /хх-11/,
7. Гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.**нь ******комбинатад 1987 оны 07 сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 сарын 15-ны хүртэл ажиллаж байсан болох нь ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал, ажиллаж байх үеийн холбогдох тушаал, гэрч Б.**, С.**нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Б.**, С.**нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь ******комбинатад ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.********комбинатад 1987 оны 07 сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.**улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. **овогт ****** комбинатын Цэвэрлэх байгууламж, ариутгал татуургын цехэд 1987 оны 07 сарын 24-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл технологи мастераар, тус комбинатын Хөдөлмөр цалин хөлсний хэлтэст 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн техникчээр, Борлуулах цехэд 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл ээлжийн мастераар, Савлах цехэд 1990 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 1994 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ахлах мастер, нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Ц.**улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА