Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2024/00227

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2024/00227

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **аймгийн **сум, И** дүгээр баг, Засаг даргын тамгын газар, Засаг дарга С.**нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр багт оршин суух хаягтай, ****/РД:**/-д холбогдох,

 

Сум хөгжүүлэх сангийн зээл 15,348,000 гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч С.**нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **аймгийн **сумын**-р багийн харьяат **овогтой **нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сум хөгжүүлэх сангаас "Амжилт" төсөл ажлын байр засварлах, өргөтгөл хийх зориулалтаар 10,000,000 (арван сая) төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан боловч зээлээ одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 491,960 төгрөг, зээлийн алданги 4,856,040 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 15,348,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч **аймгийн **сумын засаг дарга С.**нь хариуцагч М.**холбогдуулан 15,348,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага болох 15,348,000 төгрөгийг хариуцагч М.**нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, үлдэгдэл 11,348,000 төгрөгийг 2025 оны 01, 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга С.**нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.**аймгийн **сумын Засаг дарга С.**нэхэмжлэлтэй, М.**холбогдох 15,348,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж хариуцагч М.**нь 15,348,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, үлдэгдэл  11,348,000 төгрөгийг 2025 оны 01, 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар  тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч М.**117,349 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА