Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 018/2011/0003/З |
Дугаар | 126/ШШ2016/0025 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 126/ШШ2016/0025
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн М..... сумын ... дүгээр багийн.. дүгээр гудамжны .. тоотод оршин суух иргэн /регистрийн РН.......... дугаартай/ Б.С*************-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю*************-д холбогдох "Улсын байцаагч Л.Ю*************-ын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50-450/04 тоот актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2008-2009 оны шинэ гэр бүлийн тэтгэмжийн санхүүгийн баримтанд шалгалт хийж, намайг гэр бүлийн мөнгөн тэтгэмжийг давхар олгох, баримт материал дутуу олгосон гэх шалтгаанаар 18500.0 мянган төгрөг ашигласан гэсэн акт тавьж улмаар Цагдаагийн газарт шилжүүллээ. Улсын байцаагч Л.Ю*************-ын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50-450/04 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас улсын байцаагч Л.Ю*************-ын 50-450/04 тоот актыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч Б.С************* 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын актыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг бүрэн татгалзаж байна. Дахин энэ хэргийн талаар шийдвэрлүүлэхгүй гэж хүсэлт гаргаж татгалзаж байна. Татгалзах шалтгаан: 1/ Уг хэргийн талаар иргэний шүүхээр өр төлбөргүй, хэрэгсэхгүй гэсэн шийдвэр гаргасан. 2/ Нэхэмжлэгч татан буугдсан. 3/ Хугацаа дууссан зэргээс шалтгаалсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С************* нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю*************-д холбогдуулан "Улсын байцаагч Л.Ю*************-ын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50-450/04 тоот актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С************* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах... эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг нэхэмжлэгчид урьдчилан тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю*************-д холбогдох "Улсын байцаагч Л.Ю*************-ын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50-450/04 тоот актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.С************* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 /таван зуун тавь/ төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ