Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.С-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Д.С- нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.С- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Т сумын Д нэгдэлд анх ажиллаж эхэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр орсон, гарсан бичилт байдаг хирнээ архиваас тушаал нь олддоггүй тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Т сумын клубт 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрхлэгчээр, Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр, Х аймгийн Гурил тэжээлийн комбинатын тэжээл үйлдвэрлэлийн цехэд 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн цахилгаанчнаар, Х аймгийн Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тоо бүртгэгч, лаборантаар, 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Т сумын Д нэгдэлд Запас, сэлбэгийн няраваар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Д.С- Х аймгийн Т сумын клубт 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Гурил тэжээлийн комбинатын тэжээл үйлдвэрлэлийн цехэд ээлжийн цахилгаанчнаар, 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгч, лаборантаар, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдэлд шатахуун, запас сэлбэгийн няраваар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Д овогтой С-ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Т сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаартай захирамжийн хуулбар, Хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Х аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1982 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 28, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141 дугаартай тушаалуудын хуулбарууд, гэрч Ч.Гунгаажанцангийн ...Д.С- нь Орос руу сургуульд явна гээд явдаг байж байгаад ирээд 1977-1981 оны хооронд сумын клубын эрхлэгчээр ажиллаж байгаад дараа нь Т сумын Тээл бригадад сүү тосны лаборантаар ажиллаж байсан. Сүү тосны лаборантын ажил нь улирлын чанартай ажил байсан тул зун нь ажиллаад өвөл нь ажилладаггүй байсан. Үүнээс хойш Д нэгдэлд автосэлбэгийн няраваар ажиллаж байгаад Завхан аймаг руу жолоочийн курст яваад жолооч болж ирээд Д нэгдэлдээ 1987-1990 он хүртэл жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, Гэрч Д.Наранбаатарын ...Д.С- нь намайг 1978 онд сургууль төгсөж ирэхэд Т сумын клубын эрхлэгчээр ажиллаж байсан. 1981 он хүртэл ажиллаж байгаад үүнээс хойш Т сумандаа сүү тосны заводод лаборант, тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1982 онд намйг цэрэгт явж байхад гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан юм. 1986 онд намайг цэргээс халагдаж ирэхэд Завхан аймагт жолооны курс төгсөж ирж байсан. Жолооч болж ирээд Д нэгдэлд 1990 он хүртэл жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.С-ын Х аймгийн Т сумын клубт 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Гурил тэжээлийн комбинатын тэжээл үйлдвэрлэлийн цехэд ээлжийн цахилгаанчнаар, 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгч, лаборантаар, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдэлд шатахуун, запас сэлбэгийн няраваар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овгийн Д.С-ын Х аймгийн Т сумын клубт 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Гурил тэжээлийн комбинатын тэжээл үйлдвэрлэлийн цехэд ээлжийн цахилгаанчнаар, 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Т сумын Д нэгдлийн сүү, тосны заводод тоо бүртгэгч, лаборантаар, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Т сумын Д нэгдэлд шатахуун, запас сэлбэгийн няраваар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН