Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Д.Н-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч 155/2016/0071 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Д.Н- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд 8 дугаар анги төгсөж, 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийг малын санитарч, бага эмчээр төгсөж ирээд Х аймгийн Т- сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарч, дүн бүртгэгчээр, ажиллаж байгаад 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цэргийн албанд явж 1986 оны 2 дугаар сард ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирээд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Т- сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөн тус сум нэгдлийн 2 дугаар бригадад улсын үржлийн фермд малын бага эмчээр ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтрээ үерт урсгаад алга болгосон, архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаал гарч ирэхгүй байгаагаас миний ажилласан жил тооцогдохгүй байгаа тул миний Х аймгийн Тсумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарч, дүн бүртгэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Тсумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөн тус сум нэгдлийн 2 дугаар бригадын улсын үржлийн фермд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Н- нь тус шүүхэд Х аймгийн Т сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарч, дүн бүртгэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Тс умын Д-нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Т сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадын Улсын үржлийн фермд малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Н- нь Х аймгийн Т сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарч, дүн бүртгэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Тсумын Д-нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Тсумын Д-нэгдлийн 2 дугаар бригадын Улсын үржлийн фермд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Дашдаваа овогтой Наранбаатарын Х аймгийн Тсумын Д-нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Д.Н-ын малын бага эмчийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Сосорбарам, Ч.Гунгаажанцан нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Н-ын Х аймгийн Т сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарч, дүн бүртгэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Тсумын Д-нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Т сумын Д-нэгдлийн 2 дугаар бригадын Улсын үржлийн фермд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН