| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01201/и |
| Дугаар | 155/ШШ2016/00106 |
| Огноо | 2016-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2016/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: З.Ц-н
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01201/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Ц- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Х- аймгийн Ц-сумын Э- нэгдэлд тэжээлийн цехийн үйлдвэрт туслах ажилтан, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан. 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Х- аймгийн Барилга угсралтын Конторын материал үйлдвэрт нормчин, 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Х- аймгийн Барилга угсралтын Трестийн материал үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Нийгмийн даатгалаас нөхөн олговорт 11 жилийг нөхөн тооцсон. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн улсад ажилласан дээрх жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.Ц- нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д
зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч З.Ц- Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн тэжээлийн цехийн туслах үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилчин, Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн халуун усанд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, Х- аймгийн Барилга угсралтын конторын материал үйлдвэрт 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд, Х- аймгийн Барилга угсралтын трестийн материал үйлдвэрт 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х- аймгийн Ц-сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.Ц-ийн 1977 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х- аймгийн Ц-сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ...З.Ц-ийг 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай102 дугаартай захирамж, ББМҮ Яамны харьяа Х- аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ...Загдын Ц нарыг 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоосгоны заводад түр туслах ажилтнаар...томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 30 дугаартай тушаалын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Х- аймгийн Барилга угсарлтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 тоот тушаалын хуулбар, түүний хавсралтанд ...Полигон цех... бутлуур, талбай, галлагаа... 10. Ц- гэх бичилттэй хуулбар, гэрч Ц.Пүрвээгийн ...З.Ц- нь Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн 5 дугаар бригадад 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарыг дуустал тэжээлийн цехэд нормчин, халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан юм. 1986 онд хүнтэй суугаад Мөрөн шилжсэн...тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчимэгийн ...Х- аймгийн Барилга угсралтын конторын полигон цехэд 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 3 сар хүртэл 3 дугаар ээлжинд тоосго хэвлэх, цохих, дохио өгөх, бетон цутгах, оосорлох зэрэг нормын ажил хийж байсан. 1988 оны 3 сараас Барилга угсралтын Трест болж нэршил нь өөрчлөгдөхөд тэнд мөн үндсэн нормын ажлаа хийсэн. Ингээд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталтасралтгүй ажиллаж байсан... Барилга угсралтын контор гэж явж байгаад Барилга угсралтын трест болж нэр нь өөрчлөгдсөн. Нэр өөрчлөгдсөн болохоос биш явуулах үйл ажиллагаа хуучин хэвээрээ байсан... гэх мэдүүлэг, Х- аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Тус аймгийн Барилга угсралтын контор нь Барилга угсралтын трест болж өөрчлөгдсөн дээд шатны байгууллагын шийдвэр манай архивт байгүй бөгөөд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаар тушаалаас Барилга угсралтын тТрестийн даргын тушаал гарч эхэлсэн байна гэх 10/432 дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Х- аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Чанар программ боловсруулах комисс томилох тухай 10 дугаартай тушаалын хуулбар, Х- аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд өөрчлөн томилох тухай 11 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтуудад З.Ц-ийн талаарх бичилт байхгүй энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дууч овогт Загдын Ц-ийн Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн тэжээлийн цехийн туслах үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилчин, Х- аймгийн Ц-сумын Э- нэгдлийн халуун усанд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, Х- аймгийн Барилга угсралтын конторын материал үйлдвэрт 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд, Х- аймгийн Барилга угсралтын трестийн материал үйлдвэрт 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА